ХОМ-ээ худал мэдүүлж ажлаасаа халагджээ

Хуучирсан мэдээ: 2015.03.24-нд нийтлэгдсэн

ХОМ-ээ худал мэдүүлж ажлаасаа халагджээ

Авлигатай тэмцэх газраас жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор албан тушаалтан, төрийн албан хаагчдаас хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг авдаг. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 38423 мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс 38422 мэдүүлгээ өгчээ. Хуульд заасан хугацаандаа 38421 мэдүүлэг гаргагч бүртгүүлсэн бол нэг мэдүүлэг гаргагч хугацаа хожимдуулсан, нэг мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж өгөхөөс татгалзсан байна.

Харин ХОМ-ээ хугацаандаа өгсөн ч худал мэдүүлсэн албан тушаалтан мэр сэр байжээ. Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн гурван албан тушаалтныг ажлаас нь халсан бол найман албан тушаалтны цалинг гурав хүртэл сарын хугацаанд 30 хувь бууруулах, хоёр албан тушаалтанд сануулах хариуцлага хүлээлгэжээ. Улсын хэмжээнд нийтдээ 13 албан тушаалтанд хариуцлага тооцсон байна.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж