Хорооны албан хаагчид хуулийн хэрэглээний сургалтад хамрагдаж байна

Хуучирсан мэдээ: 2019.01.17-нд нийтлэгдсэн

Хорооны албан хаагчид хуулийн хэрэглээний сургалтад хамрагдаж байна

Хорооны албан хаагчид хуулийн хэрэглээний сургалтад хамрагдаж байна

Санхүүгийн зохицуулах хороо нийт албан хаагчид, тэр дундаа хянан шалгагч нартаа зориулан хууль, эрх зүйн шинэчлэлт, тэдгээрийг хэрхэн хэрэглэх, ялангуяа санхүүгийн хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд шинээр батлагдсан хууль, дүрэм, журмыг хэрхэн мөрдөх талаар сургалт явуулж байна.

Даваа гаригт эхэлсэн сургалт энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны хууль, эрх зүйн зохицуулалт, тэдгээрийн харилцан нийцэл, үр дагавар, бусад хууль, тогтоомжтой уялдуулахтай холбоотой өргөн хүрээний сэдвээр иж бүрнээр ярилцаж байна. Цаашлаад Компанийн тухай, Нягтлан бодох, бүртгэлийн тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, үнэт цаасны зах зээлийн тухай, Аудитын тухай, Валютын зах зээлийн тухай, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиуд, мөн Татварын болон Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалт, хэрэглээний явцад үүсэн гарах асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар нэр хүндтэй хуульч, эрх зүйч нар, эрдэмтэн судлаачид онол, арга зүйн туршлага, мэдлэгээсээ хуваалцаж байна.

Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж