Засгийн газрыг огцруулах үеэр намын бүлгийнхээ шийдвэрийн эсрэг ажилласан гэх үндэслэлээр Ж.Батзандангийн намын гишүүнчлэлийн эрхийг дөрвөн жилээр хязгаарласан шийдвэрийг АН-аас гаргасан. УИХ-ын гишүүн Ж.Батзандан нь намын бодлого шийдвэрийнхээ эсрэг байнга ажиллаж ирсэн учраас ийм арга хэмжээ авснаа АН-ын удирдлагууд тайлбарласан юм. Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намын бүлгээсээ хасах хүсэлтийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат гаргажээ. Энэ талаар дөнгөж сая чуулганы хуралдаан дээр УИХ-ын дарга танилцууллаа. Уг бичигт "АН-ын гишүүн Ж.Батзанданг дөрвөн жилийн хугацаатай АН-ын гишүүнчлэлээс хасах тухай АН-ын шийдвэр гарсан. Энэ дагуу УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-ын бүлгийн гишүүнээс хасч өгнө үү" гэжээ.
Уг хүсэлтийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор хэлэлцэх юм байна.
Холбоотой мэдээ