Ж.Батзанданг АН-ын бүлгийн гишүүнээс хасчээ

Хуучирсан мэдээ: 2019.01.17-нд нийтлэгдсэн

Ж.Батзанданг АН-ын бүлгийн гишүүнээс хасчээ

Ж.Батзанданг АН-ын бүлгийн гишүүнээс хасчээ

Засгийн газрыг огцруулах үеэр намын бүлгийнхээ шийдвэрийн эсрэг ажилласан гэх үндэслэлээр Ж.Батзандангийн намын гишүүнчлэлийн эрхийг дөрвөн жилээр хязгаарласан шийдвэрийг АН-аас гаргасан.  УИХ-ын гишүүн Ж.Батзандан нь  намын бодлого шийдвэрийнхээ эсрэг байнга ажиллаж ирсэн учраас ийм арга хэмжээ авснаа АН-ын удирдлагууд тайлбарласан юм.  Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намын бүлгээсээ хасах хүсэлтийг УИХ  дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат  гаргажээ.  Энэ талаар дөнгөж сая чуулганы хуралдаан дээр УИХ-ын дарга танилцууллаа.   Уг бичигт "АН-ын гишүүн Ж.Батзанданг дөрвөн жилийн хугацаатай АН-ын гишүүнчлэлээс хасах тухай АН-ын шийдвэр гарсан. Энэ дагуу УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-ын бүлгийн гишүүнээс хасч өгнө үү" гэжээ.

Уг хүсэлтийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор хэлэлцэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж