Сирид АНУ-ын дөрвөн иргэн амиа алдлаа

Хуучирсан мэдээ: 2019.01.17-нд нийтлэгдсэн

Сирид АНУ-ын дөрвөн иргэн амиа алдлаа

Сирид АНУ-ын дөрвөн иргэн амиа алдлаа

“Исламын улс” бүлэглэлийн гишүүн, амиа золиослогч этгээд Сирид бөмбөг дэлбэлсний улмаас АНУ-ын дөрвөн иргэн амиа алджээ.

Сирийн Манбиж хотод өчигдөр /2019.01.16/ АНУ-ын цэргийн баазын ойролцоох нэгэн зоогийн газарт амиа золиослогч халдлага үйлдэж, 18 хүний аминд хүрсний дотор АНУ-ын хоёр цэрэг, Батлан хамгаалах яамны хоёр ажилтан байсан аж. Үүнээс гадна АНУ-ын гурван цэрэг хүнд шархадсан байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр цэргүүд тус зоогийн газар руу Манбиж хот дахь Сирийн цэргийн зөвлөхтэй уулзахаар очсон байв.

Сирийн Манбиж хотод АНУ-ын цэргийн баазыг Курдүүд болон Арабын хүчнийг дэмжихийн тулд байгуулжээ.

Тус хэрэг нь Д.Трамп Сири дэх “Исламын улс” бүлэглэлийнхнийг АНУ ялсан хэмээн тунхаглаж, тус улсаас цэргүүдээ эргүүлэн татах шийдвэр гаргаснаас ганцхан сарын дараа болсон юм. Харин өчигдрийн хэрэг нь Сирид “Исламын улс” бүлэглэлийн аюул занал байсаар байгааг дахин харуулсан хэрэг болсноор Д.Трампын шийдвэр улам их эсэргүүцэлтэй тулгарсан байна. Пентагоны мэдээлснээр “Исламын улс” бүлэглэл Сирийн газар нутгийн нэг хувьд нь хяналтаа тогтоосон хэвээр байгаа юм.

Гэхдээ Сирид болсон тус хэргийг үл хайхран, цэргүүдийг эх оронд нь татах ажлыг үргэлжлүүлнэ хэмээн АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пэнс өчигдөр мэдэгдсэн байна. Түүгээр ч барахгүй мэдэгдлийнхээ үеэр тэрбээр Манбиж хотод болсон халдлагын талаар огт дурдаагүй аж.

АНУ цэргээ гаргаж, Сирийн Курд бүлэглэлийг дэмжихээ зогсоосноор Туркийн цэрэг тэдний эсрэг байлдааны ажиллагаа явуулах боломж бүрдэж байна. Учир нь Анкара Сирийн Курдүүдийг өөрийнх нь газар нутагт салан тусгаарлах ажиллагаа явуулдаг Туркийн курдүүдтэй хэлхээ холбоотой гэж үздэг.

Эх сурвалж: ВВС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж