Шөнө оройн цагаар бүлэглэн дээрэм хийдэг зургаан этгээдийг илрүүлэн, шалгаж байна. Сэжигтнүүд оройн цагаар ганцаараа явж байгаа эмэгтэйчүүд, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ хянах чадваргүй болтлоо согтсон иргэдийн хоолойг нь боож, эд зүйлсийг нь дээрэмддэг байжээ. Дээрмийн хэргээ өнгөрсөн оны хавраас эхлүүлсэн гэдгээ хүлээсэн байна.
Цагдаагийн байгууллагын ажилчид тэднийг урд шөнө 01.00 цагт илрүүлэн, баривчилжээ. Тус этгээдүүд Сэлэнгэ аймгийн харьяат бөгөөд 18-19 насны залуучууд аж. Мөн Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй юм байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилсан мэдүүлэгтээ 21 дээрэмдэх үйлдлийг үйлдсэн болохоо мэдүүлжээ. Тиймээс шөнө, оройн цагаар анхаарал болгоомжтой явахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Холбоотой мэдээ