“Курилын арлууд ОХУ-ын хууль ёсны эзэмшил”

Хуучирсан мэдээ: 2019.01.17-нд нийтлэгдсэн

 “Курилын арлууд ОХУ-ын хууль ёсны эзэмшил”

 “Курилын арлууд ОХУ-ын хууль ёсны эзэмшил”

“Газар нутгийн маргаантай байдаг Курилын дөрвөн арлыг ОХУ хууль бусаар өөрийн болгоогүй гэдгийг Япон улс хүлээн зөвшөөрөх ёстой” хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өчигдөр /2019.01.16/ сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэлжээ. Тэрбээр энэ долоо хоногийн эхээр Орос, Японы хооронд энхийн гэрээ байгуулах асуудлаар Японы Гадаад хэргийн сайд Таро Конотой уулзсан юм.

ОХУ, Япон хоёр газар нутгийн маргаантай асуудлаас болоод дэлхийн хоёрдугаар дайнаас хойш өнөөг хүртэл энхийн гэрээ байгуулаагүй юм. Тухайлбал, Курилын олтригийн урд хэсгийн дөрвөн арлыг ОХУ эзэмшдэг бол Япон улс тэдгээрийг өөрсдийнх нь түүхэн газар нутаг боловч дэлхийн хоёрдугаар дайны дараа ОХУ хууль бусаар өөрийн болгосон гэдэг аж.

Харин Орос, Япон хоёр газар нутгийн маргаантай асуудлыг шийдвэрлэж, энхийн гэрээ байгуулах асуудлыг түргэвчлэхээр санал нэгдээд байгаа юм. Гэхдээ үүний тулд Япон улс Курилын арлуудыг ОХУ-ын хууль ёсны эзэмшил буюу дэлхийн хоёрдугаар дайны үр дагавраар бий болсон зүйл гэдгийг хүлээн зөвшөөрөх нь тулган шаардлага, энхийн гэрээний урьдчилсан нөхцөлийн аль нь ч биш гэдгийг ойлгох ёстой хэмээн Сергей Лавров өчигдөр мэдээлэл хийх үеэрээ цохон тэмдэглэсэн байна.

Мөн тэрбээр Япон улсыг 1956 онд ЗХУ-ын дэмжлэгтэйгээр НҮБ-д элсэхдээ НҮБ-ийн дүрмийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан гэдгийг сануулжээ. Тус дүрэмд болон Сан-Францискогийн гэрээнд зааснаар дэлхийн хоёрдугаар дайны үр дүнг дахин авч үзэх, хэлэлцэн дүгнэх шаардлагагүй хэмээн бичсэн байдаг аж. Эдгээр хоёр олон улсын гэрээнд Курилын арлууд ОХУ-ын эзэмшлийнх гэдгийг заасан.

Түүнчлэн барууны улс орнуудыг ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахад Япон улс оролцож байгаа явдлыг Сергей Лавров шүүмжилжээ.

Энхийн гэрээ байгуулах асуудлыг дахин хэлэлцэхээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар ирэх Мягмар гаригт /2019.01.22/ Москва хотноо уулзахаар болсон билээ.

Эх сурвалж: NHK

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж