14 хоног тутамд хэлтэс агентлагуудын үйл ажиллагааны талаарх мэдээллийг танилцуулдаг аймгийн засаг даргын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд аймгийн засаг даргын өгсөн үүрэг даалгаврын талаар мэдээлсэн. Тухайлбал орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар дутуу болон чанаргүй хийгдсэн ажлын явц гүйцэтгэлийн талаар дүгнэлт гаргаж танилцуулах эрчимжүүлэх гэсэн үүрэг даалгаврын дагуу 5-р микрийн авто зам, бурхан багшийн сэрэг дүрийн засварын ажилд гагнуур өрөмдлөгөө бэхэлгээний ажилд санхүүгийн хяналт аудитын албанаас дүгнэлт гаргаж холбогдох газарт хүргүүлсэн байна.
Түүнчлэн хэлтэс агентлагуудын мэдээллийг танилцууллаа. Тухайлбал хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нийт 5 хөтөлбөр 3 арга хэмжээнд зарцуулах 900 сая төгрөгийг манай аймгийн хөдөлмөрийн хэлтэст хөдөлмөрийн яамнаас баталсан байна. ингэснээр аймгийн хөдөлмөрийн хэлтсээс энэ онд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх арга хэмжээнд нийт 200 хүн, хамруулах бөгөөд 2015 онд мөн 2000 хүнийг ажилд зуучлахаар төлөвлөж байна.
Эдгээр арга хэмжээнд нийт 30 сая төгрөг зарцуулах аж. түүнчлэн хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 130 хүнд 195 сая төгрөгийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг үзүүлэх бол тэдгээр хүмүүсийн мэргэжлийн сургалтад 220 хүн хамруулж 6,8 сая төгрөг зарцуулах ажээ. Аймгийн засаг даргын шуурхай зөвлөгөөнийг энэ удаад Засаг даргын орлогч Д. Энхбат тэргүүлэн явуулсан. Тэрээр зөвлөгөөний эцэст хэлтэс агентлагуудын дарга нарт зарим чиг үүргийг өгсөн юм.
Тухайлбал тээвэр авто замын газар татан буугдаж Авто тээврийн үндэсний төвийн Орхон аймагт дахь салбарт Орхон аймгийн тээвэр зохицуулалтын албаны үйл ажиллагааг явуулах болсонтой холбоотойгоор Орхон аймаг дахь нийтийн тээврийн бодлогын бичиг баримтыг эцэслэн боловсруулах болон тухайн байгууллагын үйл ажиллагааг шуурхай зохион байгуулалтад оруулж жигдрүүлэх шаардлагатай байгааг холбогдох албаны хүмүүст хүргүүллээ. Түүнчлэн БОЭТ-ийн эмийн хангамжийг нэмэгдүүлэх тал дээр ямар ажил хийгдэх шаардлагатай байгаа талаарх тусгай төлөвлөгөөг боловсруулан НХХ-т хүргүүлэх ажлыг БОЭТ-ийн удирдлагуудад үүрэг болголоо.
Эх сурвалж: http://erdenetinfo.mn
