Азийн цомын төлөөх “Challenge cup-2015” тэмцээнд амжилттай оролцсон шигшээ багийн тамирчдыг өнөөдөр/03.24/ Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч, “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу хүлээн авч, баяр хүргэлээ. Энэ үеэр шигшээ багийн ахлагч, хоккейн спортын олон улсын хэмжээний мастер Н.Мишигсүрэнг Монголын залуучуудын холбооны дээд шагнал, Тэргүүний залуу алтан медалиар шагнасан.
Энэ сарын 13-19-ний өдрүүдэд Тайвань улсын Тайпей хотод зохион байгуулагдсан азийн цомын тэмцээний хүрэл медалийн төлөө Монгол, Тайландын баг тоглож, 6:2 харьцаагаар Монгол улсын шигшээ баг хожсон юм. Тус тэмцээнээс манай хоккейчид гурван жил дараалан хүрэл медаль хүртлээ.
Азийн хоккейн холбооноос найм дахь жилдээ зохион байгуулсан “Challenge cup-2015” тэмцээнд Монгол, Тайвань, Тайланд, Макао, Арабын нэгдсэн эмират улсын багууд өрсөлдөж, Тайваний баг Азийн аваргаар шалгарчээ. Манай баг тамирчид Азийн цомын аваргын төлөө тэмцээний бэлтгэлээ ОХУ-ын Чита хотод хийсэн юм.
Эх сурвалж: http://erdenetinfo.mn