Нийслэлийн Тээврийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн Захиргааны зөвлөлийн хуралдаанаар “Нийслэлийн нийтийн таксийн үйлчилгээний хөлсийг нэмэгдүүлэх” асуудлыг хэлэлцлээ. Уг хуралдаанаар Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д заасны дагуу нийслэлийн нийтийн такси үйлчилгээний үнэ тарифыг эхний нэг км-ыг 1500 төгрөг байхаар тогтоожээ.
Тодруулбал, 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэг км дотор 1500 төгрөг, дараагийн нэг км тутамд 1000 төгрөгөөр тооцохоор тогтоосныг Нийслэлийн тээврийн газраас мэдэгдлээ.
Холбоотой мэдээ