Хоол, хүнсний зүйлд нян өсөж үржих хамгийн таатай орчин нь температурын аюултай бүс буюу +4 өөс +60 хэм байдаг. Иймээс хөргөгчинд хадгалах ёстой бүтээгдэхүүнийг худалдаж авснаасаа хойш нэг цагийн дотор хөргөгчинд хийх хэрэгтэй. Хэрвээ температурын аюултай орчинд дөрвөн цагаас илүү хадгалсан бол идэж болохгүй, шууд хаях хэрэгтэй.
Илүү гарсан хоолоо жижиг савнуудад таслан хөргөгчинд хадгалах нь зүйтэй. Ингэснээр хоол түргэн хөрж, нян үржих боломж багасна.
Түүхий бүтээгдэхүүн, болсон бүтээгдэхүүнийг хөргөгчинд хийхдээ бохирдохоос сэргийлж, тусгаарлан, болсон бүтээгдэхүүнийг дээд, түүхийг нь доод тавиур дээр хадгалах нь зүйтэй. Мөн хөргөгчийг хэт дүүргэх нь ачааллыг ихэсгэж, хөргөх хэмийг багасгадаг гэдгийг анхаар.
Түүхий бүтээгдэхүүн тухайлбал мах, ногоо зэрэг нь нянгийн бохирдолт ихтэй байдаг тул шууд хэрэглэх болсон бүтээгдэхүүнтэй нэг дор хадгалснаас тухайн түүхий бүтээгдэхүүнд буй нянгаар бохирлогдох аюул ихтэй байдаг. Нөгөө талаар кремтэй, тостой сүүн бүтээгдэхүүн зэрэг нь нян өсөж үржих таатай нөхцөл болж өгдөг байна.
Энэ удаад МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН-ийг хадгалах хэм, хугацааг та бүхэндээ танилцуулж байна.
Дэлгэрэнгүй үзэх: www.facebook.com/MedicMNG