“Дархан хүнс” ХК ташаа мэдээлэлд няцаалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2019.01.16-нд нийтлэгдсэн

“Дархан хүнс” ХК ташаа мэдээлэлд няцаалт хийлээ

“Дархан хүнс” ХК-ийн үйл ажиллагаа, ажил хэргийн нэр хүндэд халдсан үндэслэлгүй, худал мэдээллийг 2019 оны 01-р сарын 13-ны өдрөөс хойш олон нийтийн сүлжээ, цахим орчин, орон нутгийн телевиз болон бусад мэдээллийн сайтаар тарааж буйтай холбогдуулан энэхүү албан ёсны мэдэгдлийг хүргүүлж байна.

Манай компани нь 1971 онд хуучнаар ЗХУ-ын техник, эдийн засгийн тусламжаар барьж байгуулсан Хүнсний комбинатын суурин дээр 1993 онд хувьцаат компани хэлбэрээр өөрчлөгдөн байгуулагдсан бөгөөд нийт 833 ширхэг хувьцааг иргэд эзэмшдэг. Өдгөө Дархан-Уул аймгийнхаа төдийгүй бүс нутгийн хэрэглэгчдийн талх, нарийн боов, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг ханган ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар манай байгууллага нь 100 гаруй ажилтан ажиллагсдыг байнгын ажлын байраар хангаж, ФРАНЦ улсад үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмж ашиглан талх, ИТАЛИ улсын тоног төхөөрөмж ашиглан нарийн боов үйлдвэрлэж, “ХИМИЙН ГАРАЛТАЙ ХҮНСНИЙ НЭМЭЛТ ХИЙДЭГГҮЙ” эрүүл чанартай баталгаатай хүнсээр ард түмнээ хангах зорилгын хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдийн гар дээр өдөр бүр эрүүл хүнс нийлүүлэхийг зорин ажиллаж байна. Бид бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийнхээ явцыг орон нутгийн мэргэжлийн хяналт болон бусад байгууллагуудын хяналтын доор холбогдох дүрэм журам, Монгол Улсын стандартын дагуу гүйцэтгэж ирсэн ба үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор буцаалтаар ирж буй бүтээгдэхүүнийг комисс томилж, зургаар баталгаажуулан устгалд оруулдаг.

“Дархан Хүнс” ХК нь Дархан хотын төдийгүй Монгол Улсын тэргүүлэх, ууган хүнсний үйлдвэрүүдийн нэг юм. 2018 онд Орон нутгийн төсөвт нийтдээ 458,5 сая төгрөгийн татвар төлсөн.

Хүнсний салбарын онцлогт тааруулан өглөө эрт ургах нартай уралдан хэрэглэгчдээ шинэ талхаа хүргэж өгөх уриатайгаар ажилладаг бөгөөд ажилчдын нөхцөлд нь тааруулсан хөдөлмөрийн гэрээг байгуулан, хуулийн дагуу ажиллаж байна.  Манай байгууллагын нийт ажилчдын 60 орчим хувь нь 5 буюу түүнээс дээш жил ажиллаж байгаа ажилчид бөгөөд Олон Улсын жишигт нийцсэн цалингийн систем буюу KPI-г нэвтрүүлэн, тогтвортой хүний нөөцийн бодлого баримталж ирлээ.

Одоогийн байдлаар мэдээлэлд дурдагдсан шиг гомдол хэрэглэгчид болон ажилчдаас ирээгүй бөгөөд уг мэдээлэл нь хэн нэгний тусгайлан бэлтгэсэн гүтгэлгийн шинж чанартай, байгууллагын ажил хэргийн нэр хүндэд халдсан, гутаан доромжилсон, цаашлаад төрийн байгууллагуудыг авлигад автсан, хэрэг зөрчлийг нуун дарагдуулдаг мэтээр худал мэдээлсэн зохион байгуулалттай үйлдэл гэж үзэж байна.

Иймд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан байгууллагын бизнесийн нэр хүндэд халдаж буй хувь хүн, албан байгууллага, мэдээллийн сайтуудыг “Дархан хүнс” ХК-ийн удирдлагын зүгээс хуулийн хяналтын байгууллагад шалгуулахыг албан ёсоор мэдэгдэж байна.

“ДАРХАН ХҮНС” ХК-нд уг худал мэдээллийн дагуу холбогдох МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН шалгалт хийгдэж байгаа бөгөөд бид энэхүү мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтүүд гарангуут олон нийтэд танилцуулах болно.

“ДАРХАН ХҮНС” ХК-ИЙН УДИРДЛАГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж