Ичиножёо А.Ичинноров даваагаа ахиуллаа

Хуучирсан мэдээ: 2019.01.16-нд нийтлэгдсэн

Ичиножёо А.Ичинноров даваагаа ахиуллаа

Ичиножёо А.Ичинноров даваагаа ахиуллаа

Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё Токио хотод болж байна. Өнгөрсөн 2018 онд олон башё өнжсөн гурван аварга энэ башёд барилдаж байгаа нь олны анхаарлыг татаад байсан. Гэвч аварга Кисэносато эхний гурван өдрийн барилдаанаас нэг ч даваа аваагүй бөгөөд зодог тайлахаа мэдэгдээд байна.  Хацү башёгийн дөрөв дэх өдрийн барилдаан өнөөдөр /2019.01.16/ болж, дээд зиндааг тэргүүлэгчдийн эгнээнд багагүй өөрчлөлт орлоо. Их аварга Хакүхо М.Даваажаргал Хокутофүжигээр дөрөв дэх даваагаа авсан бол аварга Какүрюү М.Ананд хоёр дахь даваагаа авлаа.

Башёгийн эхний өдрүүдэд том цолтнуудтай барилдаж эхэлсэн Ичиножёо А.Ичинноров озэки Гоэйдогоор даваагаа ахиуллаа. Тэрбээр гурван даваа, нэг унаатай болж байна.

Маэгаширагийн 1-с барилдаж буй Ичиножёо эхний өдөр озэки Гоэйдог, хоёр дахь өдөр аварга Кисэносатог давсан бол өчигдрийн барилдаанд их аварга Хакүход унасан. Эхний өдрүүдэд том цолтнуудтай барилдаж гурван даваа, нэг унаатай болсон Ичиножёогийн хувьд гол барилдаанаа хийлээ. Үлдсэн өдрүүдийн барилдаанд чансаа доогуур бөхчүүдтэй барилдах учраас түүний хувьд энэ башёд 10-с дээш даваа авах боломж гарч ирлээ.

Мөн Тамаваши Б.Мөнх-Оргил озэки Точиношинээр гурав дахь даваагаа авлаа.

Хацү башёг их аварга Хакүхогийн хамт зургаан бөх дөрвөн даваатай тэргүүлж байна. Башёгийн тав дахь өдрийн барилдаан маргааш болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж