“Медальд хүрэх зам” үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2015.03.24-нд нийтлэгдсэн

“Медальд хүрэх зам” үргэлжилж байна

Монголын волейболын залуучуудын холбооноос зохион байгуулж буй “Медальд хүрэх зам” 2015 оны С зэрэглэлийн (сонирхогч) тэмцээн гурав дахь удаагаа зохиогдож байна. Тус тэмцээнд 32 багийн 350 гаруй тамирчид хамрагдан, хоёр бүсэд (баруун, зүүн) сугалаагаар хуваагдан өрсөлдөх юм.

Баруун бүсийн тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу гуравдугаар 21, 22-ны өдрүүдэд ОБЕГ-ын "Аврагч" спорт хорооны зааланд амжилттай болж өндөрлөлөө. Багуудын өрсөлдөх чадвар өдрөөс өдөрт нэмэгдэж багуудын зохион байгуулалт мэргэжлийн түвшинд жигдэрч байгаач зарим багууд дасгалжуулагчгүй оржээ. Мөн ахмад үеийг залуу тамирчидтай холбож, туршлах судлах боломжийг гаргаж өгсөн явдал боллоо гэж зохион байгуулагчид үзсэн байна.

Тэмцээний дүн гарахад эрэгтэйчүүдийн Баруун бүсээс "Хэнтий цагдаа", "Эрчис Тал" багууд, эмэгтэйчүүдээс Төв, Завхан аймгийн багууд шалгарч дараагийн тойрогт өрсөлдөх эрхийг авлаа.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж