"Энтрепренер-2018" шалгаруулалтын ГРАН ПРИ шагналт Сүү ХК-ийн туг МҮХАҮТ-ын гадаа намирлаа

Хуучирсан мэдээ: 2019.01.16-нд нийтлэгдсэн

"Энтрепренер-2018" шалгаруулалтын ГРАН ПРИ шагналт Сүү ХК-ийн туг МҮХАҮТ-ын гадаа намирлаа

"Энтрепренер-2018" шалгаруулалтын ГРАН ПРИ шагналт Сүү ХК-ийн туг МҮХАҮТ-ын гадаа намирлаа

МҮХАҮТ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны онцлох аж ахуй нэгжүүдийн хүндэтгэлийн туг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Монгол улсын ууган үйлдвэр Сүү Хувьцаат компанийн хувьд 2018 онд түүхт 60 жилийн ой тохиосноос гадна амжилт бүтээлээр дүүрэн нөр их ажлын жил байлаа.

Бид нийгэм олон нийт, хэрэглэгч, ажилчид, харилцагчид болон бэлтгэн нийлүүлэгчиддээ чиглэсэн олон ажлуудыг өнгөрөгч онд авч хэрэгжүүлсэн бөгөөд МҮХАҮТ-ын “Энтрепренер-2018” шалгаруулалтаас Алтан Меркури буюу ГРАН ПРИ шагналыг хүртсэн билээ.

Бэлтгэн нийлүүлэгчдээс бид 2018 онд нийт 18,1 сая л сүү татан авч, 2500 гаруй малчид фермерүүдийн орлогын эх үүсвэрт жинтэй хувь нэмрээ оруулан ажилласан бол үйлдвэрлэлдээ томоохон хөрөнгө оруулалтуудыг хийж, 7 нэр төрлийн бүтээгдэхүүнийг шинээр зах зээлд гарган хэрэглэгчиддээ өргөн барьсан юм.

Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд бид энэ оныг хүүхэд, эмэгтэйчүүд, эрүүл мэндийн боловсролд чиглэсэн томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх жил болгон, нийгэм олон нийт рүү чиглэсэн олон ажлыг авч хэрэгжүүллээ.

Хөрөнгийн зах зээлд хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, 4,47 тэрбум төгрөгийн ногдол ашиг тарааж, 7,05 тэрбум төгрөгийн бондын эргэн төлөлтийг хийлээ.

2018 оны амжилтаа бататгаж, Монголын хүнсчдийн холбооны “АРД ТҮМНИЙ ХҮНС-2019” шагналыг “Миний Монголын Сүү” бүтээгдэхүүнээрээ, МҮХАҮТ, НЗДТГ-ын хамтран зохион байгуулсан “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2018” олон улсын үзэсгэлэн яармагаас “ӨТГӨН СҮҮ” брэнд “ШИЛДЭГ САВ БАГЛАА БООДОЛТОЙ БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр шалгарлаа.

“Энтрепренер-2018” шалгаруулалтаас Алтан Меркури буюу ГРАН ПРИ шагналыг хүртэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан эрхэм хэрэглэгч, ажилчид, сүү бэлтгэн нийлүүлэгч болон харилцагч та бүхэндээ баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж