СХД-ийн жижиг, дунд үйлдвэрлэгчид “Дүнжингарав”-т дэлгүүртэй боллоо

Хуучирсан мэдээ: 2019.01.16-нд нийтлэгдсэн

СХД-ийн жижиг, дунд үйлдвэрлэгчид “Дүнжингарав”-т дэлгүүртэй боллоо

СХД-ийн жижиг, дунд үйлдвэрлэгчид “Дүнжингарав”-т дэлгүүртэй боллоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих мэдээлэл, сургалтын төвд бүртгэлтэй 1000 гаруй аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүс баялаг бүтээж, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Харин тэдний бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, борлуулалтын нэгдсэн цэг байгуулах тухай Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Сонгинохайрхан Outlet center нээн ажиллуулж байгаа. Тэгвэл өнөөдөр тус дэлгүүрийн хоёр дахь салбарыг “Дүнжингарав” худалдааны төвд нээлээ.

Нийт 120м2 талбай бүхий хоёр давхар уг дэлгүүрт 170 гаруй үйлдвэрлэгчийн 2000 гаруй нэр төрлийн бараа худалдаалагдаж байна. Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн баялаг бүтээгчид байнгын ажиллагаатай хоёр дэлгүүрээр бараа бүтээгдэхүүнээ борлуулж эхэллээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж