Саудын Арабын эмэгтэйчүүдийн эмгэнэл | News.MN

Саудын Арабын эмэгтэйчүүдийн эмгэнэл

Хуучирсан мэдээ: 2019.01.17-нд нийтлэгдсэн

Саудын Арабын эмэгтэйчүүдийн эмгэнэл

Саудын Арабын эмэгтэйчүүдийн эмгэнэл

Исламын шашны хатуу дэг жаягаас болоод Саудын Араб улс дахь эмэгтэйчүүдийн эрх, тэдний нийгмийн оролцоо хязгаарлагдмал байсаар ирсэн билээ. Түүгээр ч барахгүй эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцсэн олон мянган идэвхтнийг хорих, цаазаар авах зэрэг ялаар шийтгэсэн тухай CNN агентлаг мэдээлж байсан юм. Сүүлийн таван жилд тус улсын эмэгтэйчүүд жолоо барих, хөл бөмбөгийн тоглолт үзэх, сонгуульд саналаа өгөх, сонгогдох зэрэг эрхтэй болсон ч цаанаа тэдний эрхэнд халдсан маш олон зөрчил Саудын нийгэмд нуугдаж байгааг илчилсэн нь гэрээсээ оргож, Канад руу дүрвэсэн 18 настай охины хэрэг боллоо.

КУВЕЙТЭЭС КАНАД ХҮРТЭЛ

Гэр бүлийн хүчирхийлэл, исламын шашны хатуу дэг жаягаас зугтсан Саудын Арабын 18 настай охин Рахаф Мухаммед аль Күнүн өнгөрсөн долоо хоногт дэлхий нийтийн анхаарлыг татаад байсан билээ. Асар их зориг гарган, эх орноосоо зугтсан түүнийг Канад улс дүрвэгчийн статустайгаар хүлээн авсан байна. Харин өчигдөр /2019.01.15/ Торонтогийн телевизээр ярилцлага өгөхдөө өөрийгөө “Исламын шашны хатуу дэг жаягаас зугтаж чадсан азтай эмэгтэйчүүдийн нэг” гэдгээ илэрхийлжээ.

Рахаф Мухаммед аль Күнүн гэрийнхэнтэйгээ хамт Кувейт улсад аяллаар явж байхдаа оргохоор шийдэн, Тайландаар дамжин, Австрали руу нисэхээр төлөвлөжээ. Гэвч нэгдүгээр сарын 6-нд Бангкокийн нисэх онгоцны буудал дээр ирэхэд нь түүнийг Саудын дипломатууд угтан авч, гадаад паспортыг нь хураасан учраас тэрбээр хилээр нэвтэрч чадаагүй байна.

Тиймээс түүнийг Тайландын цагаачлалын албаныхан Кувейтэд байгаа гэр бүлийнхэн рүү нь буцаахаар шийдэн, дараагийн нислэг болтол транзит зочид буудалд түр байрлуулсан аж. Гэвч Мухаммед аль Күнүн бууж өгөөгүй бөгөөд явахаас татгалзан, өрөөнийхөө хаалгыг дотроос нь түгжиж, эсэргүүцэл үзүүлсэн байна. Энэ үедээ тэрбээр твиттер хуудсандаа дүрвэгчийн статус олж авах хүсэлтэй байгаа, мөн исламын шашнаас болон өөрийг нь байнга хүчирхийлэн тамладаг гэр бүлээсээ зугтахад нь туслах ямар ч орон руу дүрвэхэд бэлэн байгаагаа бичсэнээр дэлхий нийтийн анхаарлыг татаж чаджээ.

Улмаар хүний эрхийн төлөөх байгууллагууд түүний дуу хоолойг Тайландын төр засагт төдийгүй НҮБ-д хүргэсэн аж. Тэд “Саудын Арабын маш олон эмэгтэй тэвчихийн аргагүй хүчирхийлэл дунд амьдардаг. Гэрээсээ зугтахыг оролдоод бүтэлгүйтсэн тохиолдолд түүнийг аймшигтай зүйл хүлээж байгаа. Тиймээс түүнийг Бангкокт үлдэхийг, эсвэл Австрали руу явуулах боломжоор нь хангах хэрэгтэй” хэмээн шаардсан байна. Саудын Арабын эмэгтэйчүүд шашнаасаа урвах, эсвэл гэр бүлийнхээ нэр хүндийг гутаасан тохиолдолд цаазаар авхуулах, эсвэл гэр бүлийнхнийхээ гарт амиа алдах тохиолдол их байдаг.

Эцэст нь НҮБ түүнд дүрвэгчийн статус олгож, хүлээн авах улс орныг хайж эхлэх үед Канад, Австрали хоёр зөвшөөрсөн бөгөөд Мухаммед аль Күнүн Канад улсыг сонгосноор өнгөрсөн Бямба гаригт /2019.01.12/ тэнд очсон байна.

“САУДЫН АРАБД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЭД БАРАА МЭТ ҮЗДЭГ”

Канадад очсоныхоо дараа тэрбээр өөрийнхөө болон Саудын Араб дахь эмэгтэйчүүдийн эрхийн нөхцөл байдлын тухай ийн ярилцлага өгчээ.

Би маш азтай. Саудын Араб улсад надтай адил гэрээсээ зугтахыг оролдоод бүтэлгүйтэн, гэрийнхэндээ баригдсаны дараа ор сураггүй алга болсон, эсвэл байгаа нөхцөл байдлынхаа эсрэг юу ч хийж чаддаггүй олон эмэгтэй бий. Би гэр бүлийнхэнтэйгээ байхдаа маш их доромжлуулж, өөрийнхөөрөө байх ч эрхгүй байсан. Эцэг эх нь маш шинэлэг үзэлтэй хүмүүс биш л бол исламын шашинтай олон эмэгтэй хэзээ ч бие дааж юм хийж чадахгүй, нөхөр эсвэл эрэгтэй асран хамгаалагчгүйгээр хаашаа ч явах, юу ч хийх эрхгүй байдаг нь харамсалтай. Харин би өөрөөрөө байж, өөрийнхөө амьдралыг өөрөө шийдэн, хүссэн сургуульдаа суралцаж, хүссэн ажлаа хийж, хэн нэгнээс хараат бус амьдрахыг л хүссэн. Харин одоогоос эхлэн хүсэл, мөрөөдлийнхөө төлөө амьдрах боломжтой боллоо, хэмээн Мухаммед аль Күнүн хэлсэн байна.

Саудын Арабын “Асран хамгаалагчийн тухай хууль”-ийн зүйл заалтууд нь маш сонин. Тухайлбал, эмэгтэйчүүд хэн нэгэн эрэгтэй асран хамгаалагчийнхаа албан ёсны зөвшөөрөлгүйгээр гэрлэх, салах, ажилд орох, сонгуульд саналаа өгөх, аялах эрхгүй байдаг.

Мөн тэрбээр ярилцлагынхаа үеэр өөрийг нь энэ хүртэл явж ирэхэд нь тусалсан Канад, Тайланд болон НҮБ-т чин сэтгэлийн талархал дэвшүүлжээ.

“Би үүнээс хойш Канад эмэгтэйчүүдийн адилаар хэвийн амьдралаар амьдарч, англи хэл сурч, хүсч мөрөөдөж байсан мэргэжлээ эзэмшин, ажилд орсныхоо дараа эрх нь зөрчигдөж байгаа олон араб эмэгтэйчүүдэд туслах болно” хэмээн Мухаммед аль Күнүн хэлсэн байна.

Тэрбээр Канад улсад “Засгийн газрын дэмжлэгтэй дүрвэгч”-ийн статустайгаар ирсэн болохоор нэг жил хүртэлх хугацаанд тэтгэмж авах эрхтэй хэмээн Канадын цагаачлалын албанаас мэдээлсэн байна. Мөн тус байгууллагаас түүнд шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэх, эрүүл мэндийн даатгал төлөх, цаашид амьдралаа хэрхэн амьдралаа авч явахад нь зөвлөгөө, туслалцаа үзүүлнэ гэжээ.

Сэтгүүлчид түүнээс хэрхэн ийм их зориг гаргаж, энэ хүртэл явж ирснийг нь асуухад “Надад өөр ямар ч сонголт байгаагүй” гэв. “Саудын Арабд эмэгтэйчүүдтэй эд бараа мэт харьцдаг. Би Саудын Арабын хүний эрхийн нөхцөл байдлыг илүү олон хүмүүст хүргэхийг хүсч байна. Учир нь би өөрөө бие махбод болон сэтгэл санааны асар их дарамтад амьдарч байсан. Жишээ н,ь дур мэдэн үсээ тайрснаас минь болж хагас жилийн турш гэртээ түгжигдэн, хорионд орсон юм. Гэр бүлийн гишүүд дундаас ээж, ах хоёр намайг хамгийн их хүчирхийлж, гар хүрдэг байсан” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: CNN, BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ovgon 2019-01-17 103.212.117.71

Ter ued muhamed arabuudiig ohidoo hund haruulahgui ongonoor ni hadgalj baigaad ehleed muhamedaar shaalguuldag huuli togtoogood baisan yum shde, tuuneed ulbaalj hijab gedeg nuur amaa halhaldag alchuur ohiduuddaa nomruuldeg zanshilbii jolson yum shde

Avatar

Ovgon 2019-01-17 103.212.117.71

ene arab islamiin ornuud haa baisan 1600 jiliin omnoh hudalch hulgaich muhamed gegchiin hudal ulgert 21 dugeer zuund itgeed hoorondoo alaltsaad yavdag mon teneg zombinuud shu kk. Ter muhamed gegch ni baahan hudlaa yum yariad ooriigoo zonch ene ter gej itguuleed arabiin biduin nuudelchdiin ongon ohidiig avch s*****g gaj donton baisan yum shde unendee kkk. Gegeersen hun ch bish selem barisan a*******n gaj dontoniig shuteed suudag mon balai uls shu.

Avatar

Зочин 2019-01-17 202.55.191.130

zorigtoi ohin yum

Avatar

Зочин 2019-01-17 59.153.115.81

Саудын арабын эмэгтэйчүүд хүн биш амьтан гэж үздэг Оршуулгын зан үйлд гэхэд эрчүүдийн талбай тусдаа гоё байдаг бол эмэгтэйчүүдийн талбай элсэн цөлд хогийн сав шиг хаясан байдаг Мөн Саудын Араб дэлхийд Исламын шашныг дэлгэрүүлэх гэж Аль Кайда Талибан ISIS гэх мэт аюултай т*******т бүлэглэлүүдийг байгуулж санхүүжүүлж ирсэн

Avatar

Зочин 2019-01-17 59.153.115.81

Саудын арабын эмэгтэйчүүд хүн биш амьтан гэж үздэг Зөвхөн оршуулгын зан үйлд гэхэд эрчүүдийн талбай тусдаа гоё байдаг бол эмэгтэйчүүдийн талбай элсэн цөлд хогийн сав шиг хаясан байдаг Саяханаас хүн гэж тооцож машин барих эрхтэй болж байгаа юм Мөн Саудын Араб дэлхийд Исламын шашныг дэлгэрүүлэх гэж Аль Кайда Талибан ISIS гэх мэт аюултай т*******т бүлэглэлүүдийг байгуулж санхүүжүүлж ирсэн юм

Avatar

Зочин 2019-01-17 88.23.169.193

Хучиндэгчтэй нь суулгачлаа л гээд байсан чинь яг унэндээ 2 нехер завхайрч байгаад жирэмсэн болонгуут эрэгтэй нь зугтаад унангуут эм нь нудний булай болохгуйн тулд энэ намайг хучиндсэн гээд худлаа мэдуулгэ егенгуут шуух нь хучээр суулгангуут гадныхан хучиндууулэгчтэй нь суулгалаа гээд мушгиаж цацчихдаг.ингэж л хумуусийг хумуусийг мунхруулдаг

Avatar

Зочин 2019-01-17 85.62.234.226

Нялхыг енчруулэхгуйн тулд суу гээд шийдвэр гаргадаг.2г нь завхайрч байсныг нь шуухч мэдэлгуй яахав хэхэ.эмэгтэй эцэггуй хуухэд гаргах нь хамгийн булай юм.монгол биш шуу дээ.хуулийн ийм цоорхойг нь европууд ашиглаад хажуугаар нь сэмхэн исламыг хавчуулаад цацчихдаг.тэгэнгуут гэнэн мунхаг хумуус шууд итгэдэг. Ийм л байна

Avatar

Зочин 2019-01-17 88.23.169.193

Наад а******н ханхуу нь галзуураад байгаа шуу дээ. Исламын имамаа хуртэл шоронд цааш нь харуулцан байна лээ.тэрнээс ислам ямар ч хамаагуй.ус тайрахын хувьд угаасаа хориотой.тайрах ёсгуй.

Avatar

Зочин 2019-01-17 88.23.169.193

Ислам наана чинь ямар хамаа байна. Худлаа христийнхний мушгисан мэдээ тависапо байгаад улсаараа мангартаж гуйцлээ

Avatar

Zochin 2019-01-17 81.183.191.142

Ямар их баян алтанд умбасан орон билээ дээ. Гэтэл эрх чөлөөгүй бол ямар хэрэг байхав эд баялгийн. Монгол минь ядуу ч гэсэн хоорондоо дураараа хэрэлдэж хэлцсэн шигээ бас л амар тайван сайхан шүү. Өвгөдийнхөө буяны хүчээр өдий зэрэгтэй байгаагаа л ухаарцгааж хичээвэл

Avatar

Зочин 2019-01-17 202.70.46.20

Заааасссс, Монголд ч биднийг хүүхэд байхад эрэгтэй эмэгтэй гэхгүй л аав ээж нь гар хүрдэг, зоддог л байлаа шд. Ээж аавынхаа зөвшөөрөлгүй аялах нь битгий хэл зурагт үзэх, гадаа гарч тоглох ч эрхгүй л байсан даг. Тэглээ гээд бид зугтаж шантраагүй юм.

Avatar

Зочин 2019-01-17 202.21.106.113

Чи боолын харгис үед амьдарч байсан юм байна. Ингж тэвчиж амьдарч байсныг бодоход боол байж

Avatar

ЧД иргэн 2019-01-17 202.179.25.206

Монгол бол эмэгтэйчуудын хувьд диваажин юм байна даа. Бид чинь байгаа юмаа мэддэггүй, мэдэрдэггүй, гаддадад л аз жаргалтай юм шиг бодож, яаж хийгээд гадаад явах, эсвэл гадаадад хүнтэй суухыг мөрөөддөг гэнэн улс. Гаадаадад очоод ялгаварлан гадуурхахын "хамны машинаар" орсны дараа "би хаана төрвөө" гэдгээ мэдэрпэг улс даа…

Avatar

Зочин 2019-01-17 85.62.234.226

80000 ерх толгойлсон эмэгтэйчууд байна гэжээ.энэ чинь жинхэнэ хучирхийлэл шуу дээ наад махан толгой чинь ойлгодог л бол..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж