Украины 24 далайчныг хорих хугацааг гурван сараар сунгав | News.MN

Украины 24 далайчныг хорих хугацааг гурван сараар сунгав

Украины 24 далайчныг хорих хугацааг гурван сараар сунгав

Украины 24 далайчныг хорих хугацааг гурван сараар сунгав

Москва хотын Лефортовын шүүхээс Керчийн хоолойд өдөөн хатгалга үйлдсэн хэрэгт холбогдон шалгагдаж буй Украины 24 далайчныг хорих хугацааг гурван сараар сунгасан байна. Өмнө нь 20 далайчныг хорьж шалгах хугацааг сунгаад байсан бол өнөөдөр дөрвийнхийг нь сунгажээ. Шүүх хурал хаалттай явагдсан байна.

Украины цэргийн “Яны Капу”, “Бердьяанск”, “Никополь” гэсэн гурван усан онгоц 2018 оны арваннэгдүгээр сарын 25-нд Керчийн хоолой орчимд Оросын Холбооны Улсын хилийг зөрчихийг оролдсон. Тэдгээр усан онгоцон дээр байсан далайчдыг ОХУ-ын хилийг зөрчсөн хэрэгт буруутган Москвад баривчилсан билээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэхүү үйл явдлыг Украины тал санаатай үйлдсэн өдөөн хатгалга хэмээн нэрлээд, Украины усан онгоцуудыг албадан саатуулсан хилчдийнхээ үйл ажиллагааг хууль ёсны хэмээн үнэлж, Украины тэнгисийн флот нь Азовын тэнгис рүү өнгөрсөн оны есдүгээр сард хууль дүрмийн дагуу нэвтрэн орж байсан учир дүрэм журмыг маш сайн мэдэж байгаа хэмээн онцлон тэмдэглэж байв.

Барууны төлөөлөгчид ОХУ-ын буруугаас болж Aзовын тэнгис дэх нөхцөл байдал хурцадлаа хэмээн нэгэн дуугаар ярих болсонтой холбогдуулан өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 1-ний хооронд Аргентинд зохион байгуулагдсан “Их 20”-ийн чуулга уулзалтын үеэр Владимир Путин барууны удирдагчид, сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Украины эрх баригчид Азовын тэнгис дэх өдөөн хатгалгаа урьдчилан бэлдэж явуулсан гэдгийг баримттайгаар тайлбарлажээ.

Эх сурвалж: Вести

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ХАХА 2019-01-16 64.119.17.10

ХАРААЛ ИДСЭН ПУТЛЕРЧҮҮД УКРАЙНЧУУДЫГ ХЭЗЭЭ Ч МОХООЖ ЧАДАХГҮЙ

zochin 2019-01-16 203.217.138.2

Болж хараал идсэн украйнчууд оросыг барахгүй. Оросууд алах гээд байна яах вэ гээд сүүлээ хавчин зугтаадаг хүн бол украйны ерөнхийлөнч Ха Ха Ха

ХЭХЭ 2019-01-16 64.119.17.10

хараал идсэн Путлерын улс хар аяндаа сөнөх болно. ҮМХИЙ ХУЛМАСНУУД, СҮРЛЭН ШААХАЙТНУУД МИНЬ

ХЭХЭ 2019-01-16 64.119.17.10

ХАРААЛ ИДСЭН ОРОСУУД УКРАЙНЫГ БАРАХГҮЙ ЭЭ ХАХАХА

Зочин 2019-01-16 66.181.183.98

orosudiin zov hilzorchigchdiig shiitgeh l heregtei

Ovgon 2019-01-16 59.153.115.139

Orosiin fashust turemgiilegchid sonotugei

зочин 2019-01-16 202.9.42.249

Оросуудын буруу л даа ... Ядаж л тушаал биелүүлсэн цэргүүдэд нь арай өөрөөр л хандах хэрэгтэй байсын..

Зочин 2019-01-16 122.201.24.220

Израилийн хилийнхэн бол 1 л удаа бууж егех шаррлага тавьдаг. Шаардлагыг нь биелуулэхгуй бол шууд устгаж дуусгаж байж салдаг.

ХЭХЭ 2019-01-16 64.119.17.10

ХУЦААЧ ГИЧИЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж