Украины 24 далайчныг хорих хугацааг гурван сараар сунгав

Хуучирсан мэдээ: 2019.01.16-нд нийтлэгдсэн

Украины 24 далайчныг хорих хугацааг гурван сараар сунгав

Украины 24 далайчныг хорих хугацааг гурван сараар сунгав

Москва хотын Лефортовын шүүхээс Керчийн хоолойд өдөөн хатгалга үйлдсэн хэрэгт холбогдон шалгагдаж буй Украины 24 далайчныг хорих хугацааг гурван сараар сунгасан байна. Өмнө нь 20 далайчныг хорьж шалгах хугацааг сунгаад байсан бол өнөөдөр дөрвийнхийг нь сунгажээ. Шүүх хурал хаалттай явагдсан байна.

Украины цэргийн “Яны Капу”, “Бердьяанск”, “Никополь” гэсэн гурван усан онгоц 2018 оны арваннэгдүгээр сарын 25-нд Керчийн хоолой орчимд Оросын Холбооны Улсын хилийг зөрчихийг оролдсон. Тэдгээр усан онгоцон дээр байсан далайчдыг ОХУ-ын хилийг зөрчсөн хэрэгт буруутган Москвад баривчилсан билээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэхүү үйл явдлыг Украины тал санаатай үйлдсэн өдөөн хатгалга хэмээн нэрлээд, Украины усан онгоцуудыг албадан саатуулсан хилчдийнхээ үйл ажиллагааг хууль ёсны хэмээн үнэлж, Украины тэнгисийн флот нь Азовын тэнгис рүү өнгөрсөн оны есдүгээр сард хууль дүрмийн дагуу нэвтрэн орж байсан учир дүрэм журмыг маш сайн мэдэж байгаа хэмээн онцлон тэмдэглэж байв.

Барууны төлөөлөгчид ОХУ-ын буруугаас болж Aзовын тэнгис дэх нөхцөл байдал хурцадлаа хэмээн нэгэн дуугаар ярих болсонтой холбогдуулан өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 1-ний хооронд Аргентинд зохион байгуулагдсан “Их 20”-ийн чуулга уулзалтын үеэр Владимир Путин барууны удирдагчид, сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Украины эрх баригчид Азовын тэнгис дэх өдөөн хатгалгаа урьдчилан бэлдэж явуулсан гэдгийг баримттайгаар тайлбарлажээ.

Эх сурвалж: Вести

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж