Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүллээ | News.MN

Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүллээ

Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүллээ

Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүллээ

Засгийн газрын өнөөдөр /2019.01.16/-ийн хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлжээ.

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор 16 ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай шийдвэрийг гаргасан. Уг тогтоолоор стратегийн ордод хамрагдсан Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж олборлолтын шатны үйл ажиллагааг эхлүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, хөрөнгө оруулагч талтай хамтран ордыг олборлох боломжийг судлах үүргийг “Монголросцветмет” нэгдлээс ийнхүү “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэв.  Энэ дагуу “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, бэлтгэл ажлыг хангах Ажлын хэсгийг байгуулж, эдийн засгийн эргэлтэд оруулж, ашиглах хугацаатай үүргийг өглөө.

Ш.ОЧ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ард 2019-01-16 174.215.39.49

Баярлалаа

Avatar

Зочин 2019-01-16 202.21.106.165

Юун болохгүй тухай яриад байна аа, болийштээ

Avatar

Зочин 2019-01-16 64.119.20.129

Лиценз шилжүүлэх асуудлыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга шийддэг байтал ЗГ шийдээд л. Мөн тэр Дундговийн мөнгөний ордын лицензийг хүчингүй болгох ажлыг ЕС-ын удирдамжаар ЗГХЭГ-ын дарга нь гүйцэтгээд л энэ ЗГ оролцох ёсгүй юмандаа оролцоод л утга алга. Ард түмэнд хэрэгтэй байж болно л доо. Гэхдээ наад юмаа хуулийнх нь дагуу гүйцэтгэх ёстой хүмүүсээр нь хийлгээчээ. Худлаа баахан шоудчихаад дараа нь шүүх дээр очоод бүгд унана ш дээ. Мэдсээр байж худлаа санаатай хийгээд байгаа юмуу

Avatar

Иргэн 2019-01-16 66.181.186.43

Бас л буруу. Эрдэнэтийн 49 хувь шийдэгдээгүй байхад болохгүй?!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж