"Хийморь" үзэсгэлэнд 1.5-3.5 сая төгрөгийн үнэтэй бүтээл бий | News.MN

"Хийморь" үзэсгэлэнд 1.5-3.5 сая төгрөгийн үнэтэй бүтээл бий

"Хийморь" үзэсгэлэнд 1.5-3.5 сая төгрөгийн үнэтэй бүтээл бий

"Хийморь" үзэсгэлэнд 1.5-3.5 сая төгрөгийн үнэтэй бүтээл бий

Монгол шаазан урлалын мастер Х.Хадхүүгийн "Хийморь" үзэсгэлэн энэ сарын 15-25-нд Үндэсний түүхийн музейд гарч байна. Түүний долоо дахь удаагийн эл үзэсгэлэнд цөөн тоогоор буюу гар аргаар  урласан нарийн хийц бүхий  шаазан ваарыг үзэгчдэд сонирхуулж буй юм. Үзэсгэлэнд нийт 22 бүтээлийг дэлгэснээс Чингис хаан, Юндэн, Нансалмаа хоёр, малчин залуу, саальчин бүсгүйн болзоо зэрэг бүтээлүүд нь 1.5-3.5 сая хүртэлх төгрөгийн үнэтэй байна.

Бүтээлийнхээ тухай тэрбээр “Бүтээлээ төгрөгөөр үнэлэхэд маш хэцүү байдаг. Төгрөгийн ханш унахад хөдөлмөрийн үнэлгээ ч адилхан унадаг. Үзэсгэлэнгээрээ дамжуулан Монгол ахуй, монголчуудын хүсэл мөрөөдөл, байгалийн үзэсгэлэнг шаазан дээр урлаж болдгийг харуулахыг зорилоо” хэмээв. Сонирхуулахад, Монголд хуучны шаазан сонирхон цуглуулдаг 100 орчим хүн байдгаас цуглуулга болгодог нь гарын таван хуруунд тоологдох цөөн буюу 4-5 л байдаг аж.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж