Монголын Боулинг сонирхогчдын холбооны долоон жилийн ойн нэрэмжит тэмцээн гуравдугаар сарын 21-ний өдөр “Big Bowling” төвд боллоо. Хоёр дахь жилдээ болж буй тус тэмцээнд нийт 15 баг оролцжээ. Багууд дөрвөн тоглолт хийж, хамгийн өндөр оноотой найман баг цааш медалийн төлөө өрсөлдсөн юм. Ингээд С.Батзоригийн баг 824 оноогоор түрүүлсэн бол Ш.Гэрлээгийн баг 694 оноогоор удаалав. Мөн холимог багийн тэмцээнд С.Батзориг ахлагчтай Э.Харцага, Л.Баясгалан, Ө.Хаш-Эрдэнэ, Г.Ядамдорж нарын баг түрүүлж, цомын эзэн боллоо. Удаах байрт Ш.Гэрлээ, С.Дэлгэрцэцэг, П.Уранчимэг, Н.Майнэгэн, Д.Батзориг нарын баг гутгаарт Т.Батбаяр, Ю.Ганболд, Б.Бат-Амгалан, Б.Эрдэнэбат, Б.Батням нарын баг оржээ.
Тэмцээний шилдэг тоглогчоор хамгийн өндөр оноо буюу 200 оноог авсан Багануур дүүргийн боулинг клубын тамирчин Б.Болорхүү шалгарсан байна.
Ч.БОЛОР