Ш.Даваадорж дахин дэлхийн хэмжээний амжилт гаргалаа

Хуучирсан мэдээ: 2019.01.16-нд нийтлэгдсэн

Ш.Даваадорж дахин дэлхийн хэмжээний амжилт гаргалаа

Ш.Даваадорж дахин дэлхийн хэмжээний амжилт гаргалаа

Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн холбооноос 2019 оны 1 дүгээр сарын 6-15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан БНХАУ-ын Таерзиун, Жинан хотууд Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн олон улсын Их Наадам /Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн 2018-2019 оны 2 дахь цуврал тэмцээн/ – д 26 орны 1200 тамирчид оролцсоноос Монгол Улсын Спортын мастер Ш.Даваадорж нь 3 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж дэлхийн хэмжээнд өндөр амжилт үзүүллээ.

Ш.Даваадорж нь Дэлхийн цомын аваргын тэмцээнүүдийн нийлбэрээр 2016-2017 оны цуврал тэмцээнүүдийн чансаагаараа дэлхийд 4 дүгээр байр, 2017-2018 оны цувралд – 7-р байранд орж Дэлхийн өвлийн хүйтэн усанд сэлэлтийн спортын түүхэнд бичигдсэн, дэлхийд данстай Монгол улсын тамирчин юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж