Хойд Солонгосын бүсгүйчүүд Арабад очив

Хуучирсан мэдээ: 2019.01.16-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын бүсгүйчүүд Арабад очив

Хойд Солонгосын бүсгүйчүүд Арабад очив

Арабын нэгдсэн Эмират улсад эдгээр өдрүүдэд хөлбөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Уг тэмцээнд 24 баг оролцож байгаагаас Хойд Солонгосын хөлбөмбөгчид багтсан. Тэгвэл баг тамирчдаа дэмжихээр хөгжөөн дэмжигч бүсгүйчүүд нь Арабад очжээ. Энэ удаа Хойд Солонгосын хөгжөөн дэмжигч бүсгүйчүүд олуулаа очиж чадаагүй ч гэлээ онцгой дэмжигчдийн нэг байсаар байна. Хойдууд Катар, Саудын Арабын багт хожигдож цааш өрсөлдөх боломжгүй болжээ. Ким Жон Уны хөвгүүд тивийнхээ тэмцээнд шөвгийн 16-д үлдэж чадалгүй нутаг буцах болж байна. Хэдийгээр баг нь хожил авч чадаагүй ч хөгжөөн дэмжигч бүсгүйчүүд нь энэ удаагийн Ази дэмжигчдийн нэг хэсэг болж чадлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж