"Цагдаа хотхон-Амгалан" цогцолборын нээлтийн үйл ажиллагаа боллоо

Хуучирсан мэдээ: 2019.01.16-нд нийтлэгдсэн

"Цагдаа хотхон-Амгалан" цогцолборын нээлтийн үйл ажиллагаа боллоо

"Цагдаа хотхон-Амгалан" цогцолборын нээлтийн үйл ажиллагаа боллоо

Цагдаагийн алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийн хүрээнд “Цагдаа хотхон-Амгалан” цогцолборын 2-р ээлжийн 180 айлын орон сууц ашиглалтад орж, нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч С.Баатаржав, “ЦЭЭБ” ХХК-ийн ерөнхий захирал П.Энхтайван нарын албаны хүмүүс, цагдаагийн алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн оролцлоо. Шинэ байрны түлхүүрээ гардан авч буй алба хаагч нарт баяр хүргэн, аз жаргал хүсэн ерөөлөө.

Мөн энэ үеэр  Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас шийдвэрлэн,  "ЦЭЭБ" ХХК – ны дэмжлэгтэйгээр албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Эргүүл хамгаалалтын газрын Шүүх шүүхийн аюулгүй байдлыг хангах  хэлтсийн алба хаагч, 1-13 насны дөрвөн хүүхдийн аав асан  цагдаагийн ахлагч С.Мягмарсэнгээгийн гэргий, үр хүүхдүүдэд 2 өрөө байр гардуулан өглөө.

Эх сурвалж: ХЗДХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж