Энэ хавар ноолуурын үнэ өсөх болов уу гэсэн хүлээлт малчдын дунд байна. Ноолуурын үнэ 100 мянга болж өсөх болов уу гэсэн таамаглал ч байсан. Гэвч, өнөөдрийн байдлаар “Эмээлт” зах дээр нэг кг ноолуурыг 60 мянган төгрөгөөр худалдан авч байна. Өнгөрсөн жил кг ноолуурын үнэ 80 мянган төгрөг байсан юм. Үнэ буурсан шалтгааныг ченжүүд ноолуурын татвар өссөнтэй холбон тайлбарлаж байгаа аж. Тодруулбал, энэ жил нэг кг ноолууранд ногдуулах татварыг тодорхой хэмжээгээр нэмжээ. Үүнтэй холбоотойгоор ноолуурын үнийг хиймлээр өсгөж, худалдан авалт хийдэг хятадуудын худалдан авалт эрс багассан байна. Татвараас болж ноолуурын үнэ өссөнд малчид дургүй байгаа юм. Малчдын хувьд бэлэн мөнгө байдаггүйгээс ноос, ноолуурын үнэ өсөхийг хүлээж байдаг нь худлаа биш юм.
Б.БУД