Суурин төлөөлөгч Наоми Китахараг хүлээн авч уулзлаа | News.MN

Суурин төлөөлөгч Наоми Китахараг хүлээн авч уулзлаа

Суурин төлөөлөгч Наоми Китахараг хүлээн авч уулзлаа

Суурин төлөөлөгч Наоми Китахараг хүлээн авч уулзлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг  НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Наоми Китахараг томилолтын хугацаа нь дуусч буцах гэж буйтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Наоми Китахара Монгол Улсад 2013 оноос суурин төлөөлөгчөөр ажилласан бөгөөд С.Чинзориг сайд түүнд Монгол Улсын нийгмийн хамгааллын салбарт ялангуяа хүн амын цөм болсон залуучуудын хөгжлийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлж Засгийн газрын шагнал  “Нийгмийн, хамгааллын тэргүүний ажилтан” цол тэмдэг гардууллаа.

Хатагтай Китахарагийн хувьд Монголд ажилласан зургаан жилийн хугацаанд хүн ам ба хөгжлийн асуудалд ихээхэн анхаарал хандуулж, Хүн ам, залуучуудын асуудлаарх үндэсний хороо, зөвлөлийг байгуулж, салбар дундын уялдаа холбоог хангаж ажилласан төдийгүй “Залуучуудын хөгжлийг дэмжих төсөл”-ийг үр дүнтэй хэрэгжүүлсэн юм.

Мөн УИХ-аар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг баталж залуучуудын хөгжлийг дэмжих эрх зүйн орчинг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсан төдийгүй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх нэг цэгийн төв, нийгмийн халамжийн үйлчилгээ, хүүхэд хамгааллын үйлчилгээ, холбон зуучлах үйлчилгээ үзүүлэх чиглэлээр НҮБ-ын Хүн амын сангаас дэмжлэг туслалцаа харамгүй үзүүлж байсан нь хатагтай Китахарагийн ажлын үр дүн гэдгийг С.Чинзориг сайд онцолж цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Эх сурвалж: ХНХЯ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж