Хятадын технологийн хамгийн том компани болох “Huawei” компанийг үүсгэн байгуулагч, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн цэрэг байсан, Коммунист намын гишүүн Рэн Жэнфэй түүний удирдаж буй компани ямар нэгэн тагнуулын үйл ажиллагаа явуулж байгаагүй, Хятадын засгийн газраас хэрэглэгчдийг тагнах хүсэлт тавьсан гэх мэдэээлэл худал хэмээн мэдэгджээ.
“Huawei” компанийн ерөнхий захирал мэдэгдэлдээ ”Би эх орондоо хайртай, Коммунист намын гишүүн гэдэг нь ч үнэн. Гэхдээ би болоод манай компани хэн нэгэн хувь хүний эсрэг, бусад улс орны эсрэг тагнуулын үйл ажиллагаа явуулж байгаагүй. Хятад улсын засгийн газраас тийм хүсэлт ирсэн гэдэг нь ч ор үндэсгүй худал мэдээлэл” хэмээн дурджээ.
Тус компанийн Санхүү хариуцсан захирал Рэн Жэнфэйн охин Мэн Ваньжоу Ираны эсрэг авсан АНУ-ын хориг арга хэмжээг зөрчсөн гэх хэрэгт буруутгагдаж, АНУ-ын хүсэлтээр Канадад баривчлагдсан бөгөөд тус улсын хилээр гарахыг хориглоод байгаа юм. Түүнийг баривчлагдсанаас хойш Хятад улс Канадын хэд хэдэн иргэнийг барьж хориод байгаа. Дээрх үйл явдлаас хойш “Huawei” компани Хятадын засгийн газарт ажилладаг, хэрэглэгчдийнхээ гар утсыг тагнаж чагнадаг гэсэн мэдээлэл олон нийтэд тарах болсон юм.
Эх сурвалж: CNBC
Холбоотой мэдээ