“УБТЗ”-д хийсэн аудитыг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2015.03.24-нд нийтлэгдсэн

“УБТЗ”-д хийсэн аудитыг хэлэлцэж байна

Монгол Улсын болон Оросын холбооны улсын аудитын дээд байгууллагуудын хамтарсан аудитын дүнгийн хуралдаан энэ сарын 21-ны өдрөөс эхлэн Улаанбаатарт болж байна. Хуралдаан таван өдөр үргэлжлэх юм. Энэ хугацаанд “Эрдэнэт үйлдвэр ХХК”-ийн үйл ажиллагаанд хийсэн хамтарсан аудитын дүнг хэлэлцэж, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлсэн нийгэмлэгийн 2015 оны аудитын төлөвлөгөө батлах юм байна.

Мөн “Хил орчмын байгаль орчныг хамгаалах талаар төрийн зохицуулалтын үр дүн” сэдэвт аудитын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Гуравдугаар сарын 24-ны өдрийн 13:00-14:00 цагт Гадаад хэргийн яамны Мутрын түшээ танхимд “Эрдэнэт үйлдвэр ХХК”-ийн цэвэр ашгийн бүрдүүлэлт, хуваарилалт болон хөрөнгө санхүүгийн нөөцийн ашиглалт сэдвээр хийсэн МУ-ын ҮАГ, ОХУ-ын Тооцооны танхимын хамтарсан аудитын тайланг баталгаажуулах, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлсэн нийгэмлэгийн цэвэр ашгийн бүрдүүлэлт, хуваарилалт болон хөрөнгө санхүүгийн нөөцийн ашиглалт сэдвээр хийх ОХУ-ын Тооцооны танхим, МУ-ын ҮАГ-ын хамтарсан аудитын төлөвлөгөө, хөтөлбөрт гарын үсэг зурах аж. Хамтарсан хуралдаан энэ сарын 25-нд дуусах аж.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж