Алдарт Р.Федерер 3-р шатанд шалгарав

Хуучирсан мэдээ: 2019.01.16-нд нийтлэгдсэн

Алдарт Р.Федерер 3-р шатанд шалгарав

Алдарт Р.Федерер 3-р шатанд шалгарав

Мэргэжлийн талбайн теннисний дөрвөн Их Дуулга тэмцээний нэг болох энэ оны эхний Австралийн нээлттэй тэмцээн өнгөрсөн даваа гаригт эхэлсэн. Одоогоор тэмцээний 2-р шатны тоглолтууд үргэлжилж байна. Өнөө өглөө Швейцарын алдарт теннисчин Р.Федерер Их Британий Д.Эванстай тоглож 7-6, 7-6, 6-3 харьцаатай хожиж 3-р шатанд шалгарав.

Дэлхийн чансааны №3 Р.Федерерийг чансааны 183-д эрэмбэтэй Британи залуу чамгүй сандаргасан бөгөөд эхний 2 сет тай-брейкээр шийдэгдсэн. 6 удаагийн Австралийн их дуулга тэмцээний 6 удаагийн аварга Р.Федерер туршлага, ур чадварын илүүгээр ялалт авч чадсан юм. Тэрбээр тоглолтын дараа амаргүй тоглолт болсныг дурдаад, өрсөлдөгчөө магтаад авсан байна. Р.Федерерийн дараагийн өрсөлдөгч нь Г.Монфилс болон Т.Фриц нарын хожсон нь байх юм.

Одоогийн байдлаар шилдэг 8 теннисчдээс К.Андерсон Америкийн Ф.Тиафод хожигдоод байна. Мөн бусад шилдгүүдээс дэлхийн чансааг тэргүүлж явсан Британий Э.Мюррей эхний шатанд тэмцээнээ өндөрлүүлээд байгаа билээ. Магадгүй энэ удаагийн их дуулга нь Э.Мюррейгийн сүүлчийн тэмцээн байх.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж