Жастин Бибер ирэх сард хуримаа хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.01.16-нд нийтлэгдсэн

Жастин Бибер ирэх сард хуримаа хийнэ

Жастин Бибер ирэх сард хуримаа хийнэ

Канадын залуу дуучин Жастин Бибер Америкийн алдарт жүжигчин Алек Балдвины охин Хэйли Балдвинтай хайр сэтгэлийн холбоотой болж, хэдхэн сарын өмнө нууцаар гэрлэлтээ батлуулаад байсан юм. Сүүлийн үед нам жим байгаа шинэхэн хос хуримын бэлтгэлээ базаагаад завгүй байгаа бололтой. Учир нь Жастин, Хэйли нар ирэх сарын 28-нд хуримаа хийхээр төлөвлөжээ.

Хурим болох газар одоогоор тодорхойгүй байгаа ч ойр дотны найз нөхөд, хамаатан садан нь аль хэдийн хуримын урилгыг хүлээн аваад байгаа гэнэ шүү. Сүйт бүсгүйн хувьд байгальтай ойр, ой модтой газар нүсэр биш цомхон хурим хийхийг илүүд үздэг гэдгээ илэрхийлж байсан юм. Мөн Жастин Биберийн хувийн DJ Тэй Жэймс тэдний хуримын үйл ажиллагааг зохион байгуулахаар сонгогджээ.

Эх сурвалж: ELLE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж