Кенийн Кяхуруру хотод болсон олон улсын марафон /42.195 км/ гүйлтийн тэмцээний үеэр БНСУ-ын иргэн Юү Му /61 настай/ нас баржээ. Уралдаанд оролцогч Юү Муг гүйж яваад унахад эмнэлэгийн тусламж үзүүлсэн ч амьсгал хураасан байна.
Олон улсын марафон гүйлтэнд оролцохоор Юү Му хэсэг нөхдийн хамт Кенид энэ сарын 8-д иржээ. Тэрбээр энэ сарын 13-ны өдөр болсон уралдаанд оролцохын өмнө биеийн байдал сайн байгаагаа зохион байгуулагчдад хэлж байсан ч уралдааны үеэр амьсгал хураасан байна.
Кени улс дахь БНСУ-ын Элчин сайдын яамнаас ар гэрийнхэнд нь энэхүү харамсалтай мэдээллийг дуулгасан талаар http://news1.kr сайтад мэдээлжээ.

Холбоотой мэдээ