Тусгай хамгаалалтад аваагүй байхад лиценз олгосон гэв | News.MN

Тусгай хамгаалалтад аваагүй байхад лиценз олгосон гэв

Тусгай хамгаалалтад аваагүй байхад лиценз олгосон гэв

Тусгай хамгаалалтад аваагүй байхад лиценз олгосон гэв

Дорноговь аймгийн Хамрын хийдээс зүүн хойш 7 км газарт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Даблью Эс Жи Эл" компани үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажлаа хангаж, техник хэрэгслээ байршуулж эхэлсэн тухай мэдээлэл цацагдаад байгаа. Учир нь тус компанид 40 жилийн хугацаатай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон байдаг юм.  Энэ асуудлыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Тамираас тодрууллаа.

-Хамрын хийд бол түүх соёлын дурсгалт газар төдийгүй аялал жуулчлалын бүс. Энд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгосноос үүдэн өнөөдөр "Даблью Эс Жи Эл" компани хайгуулын үйл ажиллагаа явуулаад эхэллээ. Ямар үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгосон юм бол?

Хамрын хийд буюу энергийн төвийг 2014 онд тусгай хамгаалалтад авахаас өмнө буюу 2007 онд “АОЛК” ХХК-д анх ашигт малтмалын лиценз олгосон юм билээ. Тус компани "Даблью Эс Жи Эл"-д лицензийг шилжүүлсэн. Тухайн үеийн Ашигт малтмал, газрын тосны газрын дарга л зөвшөөрөл олгосон болохоор тодорхой мэдэхгүй байна. Тэр үед энергийн төв аялал жуулчлалын бүс болоогүй хоосон тал байсан байх магадлалтай. Гэхдээ одоо БНХАУ-ын "Даблью Эс Жи Эл" компани үйл ажиллагаа явуулж эхэлсэн талаарх мэдээлэл алга байна.

-Лицензийг олгосноос хойш 12 жилийн дараа тусгай зөвшөөрөлтэй газарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь  анхаарал татаж байна?

– Анх 2007 онд ашигт малтмалын лицензийг олгосон ч Ашигт малтмал Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн  даргын 2009 оны наймдугаар сарын 03-ны өдрийн 516 дугаар  шийдвэрээр Дорноговь аймгийн Өргөн, Эрдэнэ сумын нутагт Хар тал нэртэй А-12923 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Дараа нь 2017 онд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.13-ны 128/ШШ/20174/0466 шийдвэрийг  үндэслэн Ашигт малтмал, Газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2017.07.19-ний 404 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн.

-Аймгийнх нь Засаг даргын Тамгын газраас энэ үйл ажиллагааг эсэргүүцэж, цуцлуулна гэдэг зүйл яриад байгаа. Ямар нөхцөлд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгодог вэ?

-Ашигт малтмалын тухай хуулиар лицензийг цуцлах үндэслэлүүд бий. Хуулиар тусгай хэрэгцээнд газар авсан бол нөхөн олговрын асуудал яригддаг. Нөхөн олговрыг жишээ нь, Засгийн газар, эсвэл тухайн аймаг, сумын удирдлага гэх мэт зөвшөөрөл гаргасан газраас шийдсэнээр лицензийг хүчингүй болгох боомжтой. Хэрэв үүнийг шийдээгүй бол тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах эрх нь нээлттэй гэсэн үг.

-Сайншанд, Өргөн, Эрдэнэ сумын нутагт Хар тал нэртэй А-12923 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хоёр хувааж,  "Даблью Эс Жи Эл" болон “Олон ихт баян”ХХК-д тус бүр олгосон байсан?

Сайншанд, Өргөн, Эрдэнэ сумыг дамнасан нийт  25.277.04 га талбай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 2007 онд олгосон. Энэ газрыг одоогоор хоёр хэсэг болгон Сайншанд, Өргөн, Эрдэнэ сумын нутагт Хар тал нэртэй А-12923 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хоёр хувааж, МV-020873 дугаартай  Хар тал нэртэй 16301,21 га талбайг “Даблью Эс Жи Эл” ХХК-д  2018 оны зургадугаар сарын 13-нд шилжүүлсэн. Мөн “Олон ихт баян” ХХК-д 2018 оны арваннэгдүгээр сарын 22-нд  МV-021248 дугаартай “Хар тал” нэртэй 8921,23 га талбайг шилжүүлсэн.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

монгол 2019-01-16 77.136.87.233

энэ арай дэндэж байна... хууль дүрэм байдаггүй юм шиг байх юм даа.... хэлэх муу үг олдохгүй байна.... нөгөө иөмөр хаана байна аа хараат болж дууслаа монгол улс аа хөөрхий

Avatar

Zochin 2019-01-16 31.35.91.181

Boliulaachee haa hamaa gazar nuthaa uhahaa bolimoor ym nutgiin humuus haraad suuj baih ym daa

Avatar

Зочин 2019-01-16 81.183.191.142

Ёоооооо арай ч дээ арай. Энeргийн төвийнхөө газрыг хүртэл зарж байдаг яачихсан юм бид чин. 2007 онд өгсөн хүнийг ч зарлаачээ

Avatar

Зочин 2019-01-16 182.160.38.158

Шүүгч нь баяжсан байж болхоор юм байна

Avatar

Зочин 2019-01-16 112.72.8.90

Ямар Төрийн албан хаагч гэж ийм байдаг байна. Сэтгэлд нь улсаа гэх санаа огт үнэртсэнгүй бөөн утгагүй тайлбар үлгэр. Энээс аваад тэрэнд өгөөд тэрнээс аваад энэнд өгөөд гэх шиг бүр нэг зувчуулж дадсан шулаа арга

Avatar

Зочин 2019-01-16 45.117.32.3

ТЭНЭГ ЮМ УУ ЧИ .ХУУЛИЙН ДАГУУ АЖЛАА ХИЙЖ БАЙГАА ХҮН ХУУЛИАРАА Л ЯРИНА ШҮҮ ДЭЭ ӨӨР ЯАОГАХ ГЭСЭН ЮМ ЧИ

Avatar

Зочин 2019-01-16 59.153.113.48

Газраа бус хvvхдээ зар. Учир нь наад газар шороон дээр чинь 100 зуун жил сая саяаараа vржиж амьдрана. Яахав саяаас нэгийг нь зарсан л биз. Газар шороо гэж улс оршихын эх сурвалж гэлэг vнэн шvv

Avatar

Зочин 2019-01-16 122.201.31.229

Иим асуудлаар л жагсах нь зуйтэй шуу дэээ

Avatar

Хууль 2019-01-16 122.201.31.229

Бараг л Болдын уе байх даа ионголчуудад бур юу ч улдэхгуй нь дээ .? Наад жагсагчид дунд балай архичин нохдууд зондоо бна аа? Миеэ яахав лицензуудээ хучингуй болгох их хурлын гишуудын дархан эрх энэ тэрииг цуцлах гээд л олон асуудал байхад л хамгиин гол асуудлуудаа орхигдуулаад байх юм даа ?

Avatar

Зочин 2019-01-16 202.70.34.70

Тэр үед Л.Болд АМГТГ-ын дарга байсан юм биш үү

Avatar

Зочин 2019-01-16 103.10.22.211

Хаа байсан 2007 он бэ? Юу яриад байна. Дурын дарга нар Монгол улсын газрыг бусдад ийм олон жилээр өнч байдаг. БОЛИУЛААЧЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ

Avatar

Х 2019-01-16 203.169.49.100

60 жилээр олгодог шиг санаж байна, жил болгон лицензээ цуцлаад байвал ямар ч компани хөрөнгө оруулах сонирхолгүй болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж