Франц улсын Пираго хотод манай улсын иргэн Б.Мөнхтуул гэх эмэгтэй бусдын гарт амь насаа алдсан хэрэг гарсан байна. Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Б.Болдоос тодруулахад “Талийгаач учир битүүлгээр амь насаа алдсан. Энэ хэрэгт манай улсын нэг иргэнг саатуулан шалгаж байгаа. Талийгаачийн ар гэрийнхэн тус хотод очсон. Мөн талийгаачийн ар гэрийнхнийг гурван хүүхэдтэй нь уулзуулах, оршуулгын ажлыг гүйцэтгэх, цагдаад мэдүүлэг өгөх зэрэг асуудлуудад манай Элчин сайдын яам туслалцаа үзүүлж байна” гэсэн юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаачийг нөхрийнх нь нууц амраг хөнөөсөн байж болзошгүй тул сэжигтнээр татагдан шалгагдаж байгаа гэнэ.
Д.ЖАРГАЛ