Д.Дорлигжав нарын гомдлыг шүүх хүлээн авсангүй

Хуучирсан мэдээ: 2019.01.16-нд нийтлэгдсэн

Д.Дорлигжав нарын гомдлыг шүүх хүлээн авсангүй

Д.Дорлигжав нарын гомдлыг шүүх хүлээн авсангүй

Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав болон төрсөн дүү Д.Баатар, хамсаатан болох Ч.Бямбаа нарыг нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс өнгөрсөн долоо хоногт гаргасан. Эл шийдвэрийг Д.Дорлигжав болон өмгөөлөгч нар нь эсэргүүцэж нэхэмжлэл гаргасныг өнөөдөр /2019.01.16/ Хан-Уулын шүүхээр хэлэлцсэн ч өмнө гаргасан нэг сар цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээж, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг  хэрэгсэхгүй болгосон байна.

Хэргийг эргэн сануулбал, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг дарамталж, дөрвөн сая ам.долларыг авсан гэх хэрэгт буруутган Авлигатай тэмцэх газраас шалгах болсон юм.

Дээрх мөнгийг төрсөн дүү Д.Баатарын дансаар дамжуулан авсан гэх мэдээллийг Т.Ганболд ярилцлагадаа дурдсан байдаг. Харин Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав "Т.Ганболд хоёр сая ам.долларыг андуурч манай дүүгийн данс руу шилжүүлсэн байсан. Энэ нь санаатай ч үйлдэл байхыг үгүйсгэхгүй. Намайг Ерөнхий прокурор байхад Т.Ганболд Эрүүгийн маш ноцтой гэмт хэрэгт шалгагдаж байсан. Шалгагдаж байх хугацаандаа надтай холбоо тогтоохыг олон удаа оролдсон. Сайн дүү чинь больё гэсэн санал ч тавьж байсан. Хэргийг нь шалгаж байгаа хүнтэй би юу гэж холбоо тогтоох вэ дээ. Яг үнэндээ Т.Ганболд гэдэг энэ хүнтэй нэг ч удаа уулзаж байгаагүй. Гар ч барьж үзээгүй. Телевиз сониноос л харж байсан. Гэтэл намайг дарамталж байгаад мөнгө авсан гэж гүтгээд байдаг. Төрийн алба хашиж явсан хүнийг ингэж зоригтойгоор гүтгэж байгаа хүний ард өөгшүүлж байгаа хүмүүс байгаа байх. Мөн хувийн жаахан өш хонзон байдаг байх. Луйварчин энэ улсууд төрийн арчаагүй байдлыг ашиглаж байна." хэмээх  тайлбар хийсэн байдаг билээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж