Сар шинийн бэлтгэл ажил эхэлсэнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор холбогдох байгууллагууд хамтран улс, хот хоорондын замд автотээврийн хэрэгслийн шалгалт эхлүүлээд байна.
Шалгалтыг хоёрдугаар сарын 4-нийг хүртэл явуулах бөгөөд Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг дэх зорчигч тээврийн төв, аймгууд дахь авто тээврийн болон Замын цагдаагийн хяналтын постуудад зохион байгуулах юм.
Мөн шалгалтын хүрээнд хөдөлгөөнт эргүүл гарган ачаа, тээврийн хэрэгслийн стандарт, бүрэн бүтэн байдлыг хянан, аваар осол гарахаас урьдчилан сэргийлэн ажиллаж байна.
Холбоотой мэдээ