Хөрөнгөө хураалгах дараагийн феодал нь Н.Номтойбаяр

Хуучирсан мэдээ: 2019.01.16-нд нийтлэгдсэн

Хөрөнгөө хураалгах дараагийн феодал нь Н.Номтойбаяр

Хөрөнгөө хураалгах дараагийн феодал нь Н.Номтойбаяр

Засгийн газар өнөөдөр өргөтгөсөн хуралдаанаа нээлттэй хийлээ. Хуралдааны үеэр У.Хүрэлсүхийн өгсөн олон мессежүүдийн нэг нь хөрөнгөө хураалгах дараагийн феодал нь "МАК" болж таарлаа.  Шинэ оны өмнө Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Салхитын мөнгөний ордод тусгай ажиллагаа явуулж, хятадуудын мэдэлд байсан тусгай зөвшөөрлийг нь хураасан. Түүний дараа "Монголросцветмет" нэгдлийн 49 хувийг эзэмшдэг "Монголын зэс"-ийн мэдэлд байсан Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг  "Эрдэнэс Монгол"-ын мэдэлд шилжүүлсэн билээ.  Харин дараагийн феадал нь Н.Номтайбаяр болох нь ээ.

Ерөнхий сайдын төрсөн дүү У.Давхарбаярын авсан ЖДҮ-г илчилснийх нь шийтгэл эсэхийг мэдэхгүй ч Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан дээр Ерөнхий сайдын хэлсэн "Монголын ард түмний өмчийг хууль бусаар эзэмшиж байгаа, улсын хөрөнгөөр хайгуул хийгдсэн лицензийг эзэмшдэг олигархиудтай хатуу тэмцэнэ. Тэр өмчийг ард түмэндээ буцаан авч, Баялгийн сан байгуулна. Энэ ажил Салхитын мөнгөний ордоос эхэлсэн. Би өнөөдөр Асгатын ордын асуудлыг шийднэ. Баялгийн сан байгуулж, ядуу зүдүү ард түмнээ өөд нь татна. Бидэнд мөнгө байна. Тэр байгалийн баялаг цөөн гэр бүлийн гарт оччихоод байна. Тэгээд цагдаа, шүүх, прокурортой нийлсэн. Үүнийг хууль хяналтын байгууллагууд шалгана.  Монголын 3.2сая хүн идэх ёстой баялгийг тавхан ам бүлтэй айл авчихаад байгаа. Тавхан ам бүлтэй нэг айл  36 лиценз эзэмшиж байгаа. МАК гэж компани. Нямтайширын хүү Номтойбаяр гэж нөхөр УИХ-д сууж байна. Төрийн эрх мэдлийг эзэмшиж байгаа. Тэгэхэд цаана нь гурван сая хүн ядуу амьдарч байна. Цагаан Суварга гэхэд 15 тэрбум ам.долларын өртөгтэй орд. Төр авах ёстой юмаа авна” гэх үг анхаарал татаж байна.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын зүгээс Баялгийн сан гэх үг багагүй унах болсон. Харамсалтай нь, энэ Баялгийн сангийн хишгийг  иргэдээс илүү эрх баригчдад хүртэж болох нь ЖДҮ-гийн үйл явдлаас харагдаж байгаа. Чухамдаа  Цагаан суваргын ордыг төр хурааж авснаараа "Эрдэнэт" шиг шахааны газар болж хувирч магадгүй юм. Энэ тохиолдолд "Эрдэнэт"-эд Ц.Нямдоржийн хүү л шахаа хийх эрхтэй болно.

Өөрөөр хэлбэл, өмч хураалт үргэлжлэх бөгөөд энэ удаад Н.Номтойбаярын хөрөнгийг дараагийн удаад  бидний хөрөнгийг хураах үйл явж өрнөж магадгүй гэсэн айдас гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдын дунд үлдлээ. Энэ  бол хөрөнгө оруулагчдад муу мэдээ бөгөөд, ам.долларын ханш тэнгэрт хадахын дохио бөлгөө. У.Хүрэлсүхийн энэ үг яг Уго Чавесыг санагдуулах учир юу билээ.

Б.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
170
ЗөвЗөв
29
ТэнэглэлТэнэглэл
18
ХахаХаха
13
ГайхмаарГайхмаар
6
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж