Далайн дээрэмчдийн нам порно сайтуудыг нээнэ

Хуучирсан мэдээ: 2015.03.24-нд нийтлэгдсэн

Далайн дээрэмчдийн нам порно сайтуудыг нээнэ

Манай улсад Далайн дээрэмчдийн нам байгуулагдаж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр зэхэж байгаа гэнэ. Мөн гишүүд, дэмжигчдийн хурлаа хийж зорилгоо тодорхойлж эдгээр зорилгын эхэнд порно сайтыг нээх тухай багтсан гэх. Ямар учраас ийнхүү содон нэр өгч, нам байгуулж буй талаар тус намын идэвхитэн Д.Төгсжаргалаас тодруулахад “Дэлхийн олон улс оронд мэдээллийн эрх чөлөө, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, мэдээлэлтэй холбоотой засаглалыг зохицуулах үүрэгтэй нам байдаг. Олон улсад дээрэмчдийн нам гэж нэрийдсэн байдаг юм. Далайн дээрэмчдийн нам бол зохиогчийн эрхтэй холбоотой, мэдээллийн эрх чөлөөнд халдаж байгаатай тэмцэнэ. Жишээ нь гэхэд манай улсад порно сайтыг иргэд үзэж чадахгүй байна. Энэ сайтыг эргэн нээлгэж, үзэх боломжийг олгох болно” гэсэн юм.

Мөн тус намынхан мэдээлэл технологийн салбартай холбоотой бүхий л хүндрэл асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдэж байна.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж