Галь Гадот
Фото: Dan Steinberg / Invision / AP
Шидэт эмэгтэй киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин эмэгтэй Галь Гадот киноны баатарт нь израиль эмэгтэйн хөхний хэмжээ багадаж байна гэсэн фанатуудын шүүмжлэлд хариу өгсөн тухай Robot Underdog агентлаг мэдээлэв.
“Намайг хэтэрхий туранхай, миний хөхийг хэтэрхий жижиг гэж ярьцгаах юм. Энэ мэргэжилд би дөнгөж ороод байгаагүй нь яамай. Залуухан байсан бол би их шаналах байлаа. Харин одоо тийм шүүмлэлд инээд хүрэх юм. Шидэт эмэгтэй амазогка байсан. Нум сумаар харвахад нь саад болно гээд тэд чинь ганцхан хөхтэй байсан юм шүү. Харин манай кино тийм бодит бишээр хийгдсэнд баярлалаа гэхээс өөр хэлэх зүйл алга” хэмээн жүжигчин хэлжээ.
Шүүмжлэл шуугиан бол “хоосон” зүйл гэж Гадот хэлээд шүүмжлэлд тэвчээртай хандах нь түүний мэргэжлийн нэг онцлог гэв. Гадотыг Шидэт эмэгтэйн дүрд сонгосон нь интернэтээр ихээхэн сөрөг сэтгэгдлийг 2013 онд гаргасан байлаа.
Зак Снайдерийн "Бэтмен Супермений эсрэг Шударга ёсны эхэнд» гэсэн блокбастер дээр түүний тоглосон Шидэт эмэгтэй 2016 оны гуравдугаар сарын 16-нд дэлгэцнээ гарах юм. Дараагийн жилд нь Шидэт бүсгүйн бие даасан адал явдлын хоёр ч цувралыг хийхээр төлөвлөжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР