Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахараг томилолтын хугацаа нь дуусгавар болж буйтай нь холбогдуулан 1 дүгээр сарын 15-ны өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзлаа.
Наоми Китахара нь НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгчөөр 6 жил ажиллах хугацаандаа Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүн амын сангийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд тус сангаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд нь Монгол Улсын хүн амын хөгжил, эмэгтэйчүүд охид, залуусын эрхийг хамгаалах, эрүүл мэндийг сайжруулах, малчдын амьжиргааг дээшлүүлэх, хувиараа бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр бодит дэмжлэг үзүүлж ирснийг Гадаад харилцааны сайд сайшаан тэмдэглэв.
Хатагтай Наоми Китахара Монгол Улсад ажиллах хугацаандаа төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, Монгол Улсын нийгэм, хүн амын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: ГХЯ
Холбоотой мэдээ