IV амаржих газарт хандив өгөхийг уриалав

Хуучирсан мэдээ: 2015.03.24-нд нийтлэгдсэн

IV амаржих газарт хандив өгөхийг уриалав

Барилгын ажлын гүйцэтгэл нь 50-60 хувьтай байхдаа дэд бүтэц, хөрөнгийн гачигдлаас зогссон Нийслэлийн IV амаржих газрыг 2015 онд багтаан ашиглалтад оруулах асуудлаар “Энхрий үрс, халуун сэтгэл” ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус ТББ-ынхан амаржих газрыг ашиглалтад оруулахад олон нийтээс хандив цуглуулах аян өрнүүлж буйгаа мэдээлсэн юм. Тэдний тооцоолсноор насанд хүрсэн иргэн бүр 1000 төгрөг хандивлахад тэрбум орчим төгрөг цугларах аж. Аяны хүрээнд дөрвөн удаагийн тоглолт зохион байгуулахаар төлөвлөжээ. Эхнийх нь энэ сарын 27-нд UB Palace-н концертын танхимд рок, поп уран бүтээлчдийн тоглолт гэнэ.

Ирэх сард зохиолын дуучдын, Ардын болон Гавьяат жүжигчдийн, хошин урлагийн нэгдсэн тоглолт зохион байгуулах санал гаргажээ.

С.СҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж