ОХУ энэ жилийн тавдугаар сарын 9-нд “Ялалтын баяр”-ын 70 жилийн түүхэн ойгоо сүр дуулиантайгаар тэмдэглэхээр зэхэж байна. Энэхүү үйл явдалтай холбогдуулан Оросын уран барималч Андрье Полков Оросын ерөнхийлөгч В.Путиний хүрэл цээж баримлыг тусгайлан урлажээ.
Уран барималч өөрийн бүтээлээ Москвагийн төвд байрлах В.И.Лениний хөшөөний оронд байрлуулах хүсэлтэй байгаагаа Хотын удирдлагад уламжилсан байна. Тэрбээр хэлэхдээ “Путин Оросын ард түмний төлөө олон зүйл хийсэн. Тэр бол энэ цаг үеийн баатар, Орос орны зүрх юм” гэжээ.
Одоогоор уг баримлыг хүлээж авах эсэхээ Москвагийн удирдлагууд албан ёсоор мэдэгдээгүй байгаа байгаа ч Ялалтын баяраас өмнө хариугаа өгнө гэжээ.
Т.АНУ