Уорриорс 1-р үед 51 оноо авч шинэ рекорд тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2019.01.16-нд нийтлэгдсэн

Уорриорс 1-р үед 51 оноо авч шинэ рекорд тогтоолоо

Уорриорс 1-р үед 51 оноо авч шинэ рекорд тогтоолоо

Өнөө өглөө НБА-н талбайд нэгэн сонирхолтой тоглолт явагдлаа. Өрнөд бүсийн тэргүүн багууд болох Голден Стэйт Уорриорс, Денвер Наггетс багуудын тоглолт болж зочин багийн ялалтаар өндөрлөсөн. Тус тоглолтонд НБА-н түүхэнд нэгэн шинэ рекордыг тогтоосон бөгөөд тоглолтын эхний хагасын 1-р үед зочин баг Голден Стэйт Уорриорс баг 51 оноо авсан юм. Энэ нь НБА-н түүхэнд шинэ рекорд болж байна. Өмнө нь эхний хагасын 1-р үед 50 оноо авсан 5 баг байсан бөгөөд хамгийн сүүлд 1990 оны 11 сарын 10-нд Финикс Санс баг энэ босгонд хүрч байжээ.

Тэгвэл өнөөдрийн тоглолтонд Голден Стэйт Уорриорс баг энэ амжилтыг 1-ээр ахиулан 51 оноо болгож байна. Голден Стэйт Уорриорс багас тоглолтын эхний хагасын 1-р үед С.Карри 4, К.Дюрант болон К.Томпсон нар тус бүр 3 удаа 3 онооны шидэлтийг амжилттай болгосон нь бас нэгэн түүхэн амжилт болон үлдэж байна.

Хоёр багийн тоглолт 142-111 харьцаатай өндөрлөсөн бөгөөд эхний хагасын 1-р үед хоёр баг хамтдаа 89 оноо авсан. Үүнээс өмнө 1982 оны 4 сарын 10-нд Денвер Наггетс болон Юта Жазз багууд эхний хагасын 1-р үед хамтдаа 91 оноо авч байсан. Өнөөдрийн тоглолт тус амжилттай зэрэгцэхэд ердөө 2 оноо дутсан юм.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж