Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн сүүлийн тойргийн тоглолтууд явагдаж байна. Аваргын цомыг хамгаалан оролцож буй Австрали улсын шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Сири улсын шигшээ багийн эсрэг хийж 3-2 харьцаатай ялалт байгуулснаар хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болж байна. Австрали улсын шигшээ багаа А.Мабил, К.Оикономидис болон Т.Милич нар гоол оруулсан бол Сирийн шигшээ багаас О.Харбин, О.Аль-Сомах нар багийнхаа гоолуудыг оруулсан юм.
В хэсгээс Австрали улстай хамт Йорданы шигшээ баг хасагдах шатны эрхээ авсан. Тэгвэл А хэсэгт АНЭУ болон Тайландын шигшээ багууд хасагдах шатны эрхээ аваад байна. Хэсгийн шатны 3-р байранд шалгарсан хэсэг тус бүрийн багууд амжилтаараа дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авна. Одоогийн байдлаар А хэсгээс 3-аар Бахрейны шигшээ баг +4 оноотой шалгараад байгаа бөгөөд хасагдах шатанд шалгарах магадлал хамгийн өндөр байгаа.
Өнөөдөр Азийн АШТ-ний C, D хэсгийн сүүлийн тойргийн тоглолтууд явагдана. С хэсэгт маш сонирхолтой тоглолт болох бөгөөд БНСУ-ын шигшээ баг Итали мэргэжилтэн М.Липпигээр удирдуулсан Хятадын шигшээ багтай хэсгээ тэргүүлэх эрхийн төлөө тоглоно.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ