Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлэхээр болсон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих асуудал өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар орох байсан ч багтсангүй. Хэлэлцэх асуудлын дарааллын сүүл хавьд уг асуудлыг жагсаасан байсан ч энэ удаагийн хуралд хэлэлцэж амжаагүй бололтой. Харин хуралдаанаар Авлигатай тэмцэх хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн байна.
С.ОТГОН