М.Шумайхерын хүү Феррари багийн академитай холбогдлоо

Хуучирсан мэдээ: 2019.01.16-нд нийтлэгдсэн

М.Шумайхерын хүү Феррари багийн академитай холбогдлоо

М.Шумайхерын хүү Феррари багийн академитай холбогдлоо

Авто спортын формула-1 уралдааны бүх-цаг үеийн хамгийн өндөр амжилттай Италийн Феррари баг М.Шумайхерын хүү Мик Шумайхерыг академидаа нэгтгэв. Мик энэ улиралд Феррари багийн 2 тестэнд оролцохоор төлөвлөөд байгаа ажээ. Түүний эцэг Михайл Шумайхер формула-1 уралдаанд 7 удаа түрүүлэхдээ 5-д нь Феррари багийн төлөө уралдаж түрүүлсэн байдаг.

Мик Шумайхер формула-3 буюу Европын уралдаанд түрүүлсэн. Тэгвэл энэ улирлаас Формула-2 уралдаанд дэвшин уралдах эрхтэй болоод байна. Феррари багийн академитай холбогдсон ч Мик Италийн Прэма Повертим багийн төлөө уралдаж байгаа.

Феррари багийн академиас Ш.Леклер, залуу нисгэгч агсан Ж.Бьянчи, Л.Стролл болон С.Перез нарын нисгэгчид төрөн гарсан. Өдгөө Ш.Леклер Заубер багаас энэ улирлын өмнө Феррари багтайгаа нэгдээд байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж