Чеченьд ижил хүйстнүүдийг баривчилж, хоёрыг нь хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.16-нд нийтлэгдсэн

Чеченьд ижил хүйстнүүдийг баривчилж, хоёрыг нь хөнөөжээ

Чеченьд ижил хүйстнүүдийг баривчилж, хоёрыг нь хөнөөжээ

ОХУ-ын лесби, гей, бисексуал, трансжендерүүдийн эрхийн төлөө тэмцэгчид даваа гаригт Чечений Засгийн газрын хатуу хяналт дор байдаг ижил хүйстэн гэгдэх 40 хүнийг баривчилж, улмаар хоёрынх нь амийг хөнөөсөн талаар мэдээлжээ. Бэлгийн цөөнхийн эрх тэгш байдлын төлөө кампанит ажил явуулдаг төрийн бус байгууллага болох “Оросын ЛГБТ сүлжээ” нь өнгөрсөн сарын сүүлчээс "хавчлагын шинэ давалгаа" эхэллээ хэмээн мэдээлсэн байна.

Баривчлагдсан хүмүүсийн дунд Хойд Кавказын гей эрчүүдэд зориулсан ВКонтакте нийгмийн сүлжээний удирдах ажилтан байгаа аж. Орон нутгийн цагдаагийнхан хохирогчдын бичиг баримтыг хураан авах, тэднийг болон ойр дотны хүмүүсийг нь эрүүгийн гэмт хэргийн золиос болгохоор сүрдүүлэх, улмаар хоосон маягтад гарын үсэг зурахыг шаардаж буй юм байна.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас Чеченьд хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж буй тухай тайланг нийтэлжээ.  Зарим эх сурвалжид мэдээлснээр баривчлагдсан иргэдийг хорьж, тамлан зовоосны улмаас хоёр хүн амиа алдсан байна. Гэвч Чеченийн эрх баригчид энэхүү мэдээллийг эрс үгүйсгэж, "нотолгоо баримттай мэдэгдэл хийх"-ийг тус холбоонд сануулжээ.

Идэвхтнүүд нотлох баримт цуглуулж, тэдний булхайг олон улсад илчлэхээр ажиллаж эхэлсэн байна. Тэд "2017 онд 100 гаруй ижил хүйстэн эрэгтэй хоригдож, тамлуулж, зарим нь амиа алдсан" гэж мэдээлжээ.

Эх сурвалж: United Press International

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж