Саран дээр ургамал ургуулж байна

Хуучирсан мэдээ: 2019.01.16-нд нийтлэгдсэн

Саран дээр ургамал ургуулж байна

Саран дээр ургамал ургуулж байна

БНХАУ-д зохион бүтээж, үйлдвэрлэсэн, сарыг судлах зорилготой “Чан-Э 4” төхөөрөмж сарны цаад талд амжилттай газардсан билээ. Тэгвэл уг төхөөрөмж түүхэнд анх удаа сарны гадаргуу дээр биологийн туршилт хийсэн үйл явцын зургуудаа Хятадын Чончин их сургуулийн технологийн судалгааны институт руу өчигдөр /2019.01.15/ илгээсэн байна.

Тус төхөөрөмжийг үхмэл гариг гэгддэг сар руу илгээхдээ бичил шим мандал үүсгэх зорилготойгоор 18 см-ийн урттай саванд хөвөн, төмс, рапс, нэгэн төрлийн цэцэгт ургамлын үр, жимсний ялааны өндөг, хөгц зэрэг зургаан зүйлийн биологийн биетийг хийсэн байжээ. Харин өчигдрийн илгээсэн зурган дээр хөвөнгийн үр нь сарны бага таталцлын хүч, их хэмжээний цацраг туяа болон агаарын хэмийн асар их хэлбэлзлийг үл хайхран, соёолж чадсан нь харагдаж байна.

Хятадын домогт гардаг сарны бурхны нэрээр нэрлэгдсэн  “Чан-Э” нь ийнхүү сарны цаад талд амжилттай газардсан анхны төхөөрөмж болоод зогсохгүй хүн төрөлхтний түүхэнд анх удаа саран дээр биологийн туршилтыг амжилттай явуулахад тусаллаа.

Хятад улс нь сансар огторгуйд хүн төрөлхтнийг тэргүүлэх хүсэл эрмэлзэлтэй байдаг бөгөөд сар руу хүмүүсийг илгээж, тэнд судалгааны бааз байгуулах сонирхолтойгоо илэрхийлж байжээ.

Эх сурвалж: phys.org

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж