С.Баярцогтыг нэг сар цагдан хорихоор боллоо

Хуучирсан мэдээ: 2019.01.16-нд нийтлэгдсэн

С.Баярцогтыг нэг сар цагдан хорихоор боллоо

С.Баярцогтыг нэг сар цагдан хорихоор боллоо

НЭМЭЛТ:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр С.Баярцогтыг цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал боллоо. Шүүхээс С.Баярцогтыг нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах шийдвэр гаргажээ. Шүүх хуралдаанд хоёр өмгөөлөгч нь төлөөлж оролцсон байна.


Сангийн сайд асан С.Баярцогтыг цагдан хорих саналыг прокуророос шүүхэд ирүүлжээ. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр 14.00 цагт товлогдсон байна.

АТГ өнгөрсөн онд Монгол Улсын  Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр хүнийг саатуулж, хоёр сар шахуу хорьсон байдаг.  Тодруулбал, Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг болон Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж эхэлсэн юм.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
64
ЗөвЗөв
8
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж