Улсын драмын эрдмийн театрын ойрын өдрүүдэд дэлхийн шилдэг сонгодог бүтээлүүдээр амьсгалах нь. Сонгодог жүжгийн тоглолт энэ сарын 22-ноос эхэлжээ. Сонгодог жүжгийн өдрүүдийг У.Шекспирийн “Гамлет”-аар эхлүүлсэн бөгөөд эл жүжгийг дөрөвдүгээр сарын 18 хүртэл тоглох ажээ. М.Сервантесийн “Кихот ноён” жүжгийг дөрөвдүгээр сарын 3-4-нд тоглох бол Г.Ибсений “Нора” жүжгийг гуравдугаар сарын 25-27-нд болон дөрөвдүгээр сарын 9-10, дөрөвдүгээр сарын 19-нд үзэж болох нь. Түүнчлэн В.Хюго “Парисын дарь эхийн сүм”, Софокл “Эдип хаан” жүжгүүдийг сонгодог жүжгийн өдрүүдээр үзэх боломжтой юм байна.
М.СУРА